Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Эмүжин : Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Утга зохиол

Эмүжин : Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч

Урлаг Урлаг04/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
couple_love_(5)1476787192014-08-04-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгыг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггүй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чинь надтай хамт төөрөлддөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь үлдээ
Дахиад би чинийхээ мянган алдааг ч уучилж чаднаа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

16/09/2026

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.