Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Л.Насанбуян ирэх намар тоглолтоо хийнэ
Нийгэм

Дуучин Л.Насанбуян ирэх намар тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг04/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10450423_785277401496534_3036991879409617254_n9068022482014062013133750661372014-08-04-13-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард "INSOMNIA" хэмээх нэгэн өвөрмөц дуугаа клипжүүлэн цацаж хүүхэд залуучууд, сонсогчдын талархалыг ихэд хүлээсэн билээ. Тэрбээр шинэхэн уран бүтээлээ цацсаныхаа дараахан АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан юм.

   Авъяслаг залуу уран бүтээлч бүсгүй маань АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй  Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хотод очиж тэнд суугаа монголчууддаа ая дуугаа өргөсөн ажээ. Ийнхүү сонсогч фенүүддээ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байгаа авъяаслаг бүсгүй маань ирэх намар анхны тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа зарлаж өөрийн фесбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.

  “Сайн байна уу? Та бүхэн сайхан амарч байна уу. Зуны сайхан дулаан цаг үргэлжилж, хүн бүр л аялал амралтанд явж амарч байгаа харагдана. Миний бие түр амрангаа өөрийн шинэ уран бүтээлүүдээ төлөвлөн, бэлдэж байна. Энэ намар өөрийн анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын Филармонид хийхээр төлөвлөн бэлдэж байна. Бага наснаасаа л дуучин болно гэж мөрөөдөж байсан мөрөөдөл минь нэг нэгээрээ надад бэлэг болон ирсээр л байгаад би их баяртай байгаа. Энэ хорвоод хүн болон төрж хэн нэгэн байна гэдэг амьдралын утга учир минь санагддаг. Анх Монгол Улсын Филармонид дуучнаар ороод анх их сүрдэж, айж, биеэ их барьдаг байлаа. Тэр үед л би өөрийн Мюзикл тоглолт хийх мөрөөдлөө бодож эхэлсэн юм. Угаас бүжиглэж дуулах нь миний хувьд их сонирхолтой, дуртай зүйл минь учраас тэгж бодсон хэрэг. Тэгээд ч Монголдоо ганц "Баян Монгол" джаз оркестрын дуучнаар ажилладаг мэргэжлийн дуучин бид л тэрхүү джаз урлагийг түгээж, суртачилж, олонд таниулахгүй бол өөр хэн тэр зүйлийг хийх билээ гэсэн бодол үе үе төрдөг юм.

  Мюзикл тоглолт хийнэ гэдэг нь дан ганц дуулахаас гадна бүжиглэх, жүжиглэх гээд олон чадвар шаардсан хэцүү бөгөөд өөрийгөө хөгжүүлж, сорих маш сонирхолтой, хариуцлагатай сорилт юм. Би бага байхаасаа л өөрийгөө уралдаан тэмцээнд орж сорих дуртай нэгэн байсан. Хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийнэ гэдэг нь өөрт маш сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Тиймээс миний сэтгэл шингэсэн уран бүтээлүүдээр тун удахгүй баяртай уулзъя.

  Анхаарал тавьж алтан цагаа гарздан байж уншсан таньд маш их баярлалаа. Хүндэтгэсэн: Л.Насанбуян. хэмээжээ. Ингээд түүний шинэхэн уран бүтээлүүд болон тоглолтыг нь тэсэн яван хүлээх л үлдлээ.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.