Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Музей

“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Урлаг Урлаг15/05/2026Шинэчлэгдсэн:15/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын музейн салбар Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн 80 жилийн ой, Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулна.

Тус хурлыг ССАЖЗЯ, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, Олон Улсын музейн зөвлөл (ICOM)-ийн Монголын үндэсний хороо, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлаар музейн салбарын нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онол, практикийн түвшинд хэлэлцэх, олон улсын чиг хандлагатай харьцуулан үнэлэх, цаашдын бодлого, стратегид тусгах зөвлөмж боловсруулах зорилготой юм. Мөн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж, ирээдүйн зорилго, алсын харааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Эрдэм шинжилгээний хурал дараах үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдана.

Үүнд:

  • Монголын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага,
  • Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, улсын тооллого,
  • Тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо
  • Дижиталчлал, инноваци, шинэ технологи

Хуралд Монгол Улсын үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй нийт 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, судлаачид оролцож, 24 илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран оролцож байна.

Музей нь соёлын солилцоо, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, энх тайвныг дэмжихэд чухал үүрэгтэйг олон нийтэд таниулах зорилготой ОУМЗ-ийн гишүүн бүх улс орны музейнүүд 1977 оноос жил бүрийн 5 дугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тодорхой сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба өнгөрсөн онд 158 орны 37 000 музей хамрагдсан.

Монгол Улсын музейнүүд 2003 оноос энэ өдрийг дэлхийн бусад орны музейнүүдийн нэгэн адил тухайн жилийн уриан дор тэмдэглэж нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

16/06/2026
Музей Урлаг

Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.