Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн “Real Properties Ulaanbaatar” компаниас 2014 оны “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2014 оны хагас жилийн тойм”-ыг гаргажээ.
Энэхүү судалгаанаас та бүхэндээ хэсэгчлэн хүргэж байна. Орон сууцны үнийн судалгаа нь 2014 оны эхний 5-6 сарын байдлаарх мэдээлэлд тулгуурлан хагас жилээр гаргаж байгаагаар онцлог бөгөөд ханшийн мэдээг 6 сарын байдлаар болон 1-6 саруудын үзүүлэлтийг харьцуулах замаар гаргажээ.
Судалгаанд хуучин орон сууцны 477 барилга, төслийн 155 барилга, оффисын 35 барилга болон 20 хаусын ханшийн мэдээг байршил, хийц, агаарын бохирдол, барилгын давхар, зэрэглэл, ашиглалтанд орсон он, өрөөний тоо, өрөөний хэмжээ зэргээр ангилан гаргасан байна.
УБ хотын хэмжээнд хотын төвийн зургаан дүүрэгт нийт 1497 орон сууц байгаагаас зургадугаар сарын байдлаар зарын сонинд 477 байрнаас зар тавигдсан байна. Нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал:
ХУУЧНЫ ОРОН СУУЦ:
Үнийн тухайд:
Хуучин орон сууцыг 2014 оны 01-06 сарын дундаж үнийг харьцуулан харвал 2 болон 3 өрөө байрны үнэ ерөнхийдөө өсөх хандлагатай харин 1 өрөө байрны үнэ бага зэрэг буух хандлага ажиглагдаж байна хэмээн судалгаанд дурьджээ.
ШИНЭ ОРОН СУУЦ:
Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–н дундаж үнийг авч үзэхэд оны эхнээс зургаадугаар сард 1%-иар өссөн бол өмнөх сараас 3,4%-иар буурсан дүн гарлаа.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6-р сарын байдлаар 2,926 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2,738 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Баянзүрх дүүрэг 2,300 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 саяас доош үнэлгээтэй гарлаа.
Мэдээллийн эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн “Real Properties Ulaanbaatar” компани
Эх сурвалж: www.dorgio.mn