Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анхны явуулын хөдөлмөрийн бирж ажиллаж эхэллээ
Нийгэм

Анхны явуулын хөдөлмөрийн бирж ажиллаж эхэллээ

Урлаг Урлаг06/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10588880_708602685843442_1527260182_n2971594542014-08-06-13-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол Улсын Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэл нийт 150.000 ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэж эдийн засгийн чадавхийг бий болгох, ур чадварыг хөгжүүлэх олон талт бодлого барьж ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам,  Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний  төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаагаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхлээд байгаа.

Явуулын хөдөлмөрийн бирж нь нийслэлийн гэр хороолол, олон нийтийн газрууд болон алслагдсан дүүрэг, хороодод ажиллаж Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байрыг иргэдэд санал болгож иргэдийг байнгын, цагийн болон түр ажлын байранд зуучлахаас гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах юм байна.

 Мөн Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах тал дээр Явуулын хөдөлмөрийн биржээр дамжуулан хүний нөөц бүрдүүлэлт хийн ажиллаж байгаа юм.

 Явуулын хөдөлмөрийн биржид Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн зуучлалын мэргэжилтэн тогтмол ажиллахаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн болон ажиллах хуваариас хамаарч харъяа дүүргийнх нь хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн ажиллаж мэдээлэл өгөх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.