Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цэн тогоруу” тан руу нисэж явна
Нийгэм

“Цэн тогоруу” тан руу нисэж явна

Урлаг Урлаг07/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10534735_1501094020126949_407987436468614254_n585958322014-08-07-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.  “Цэн тогоруу” нэртэй энэхүү кино ирэх 9-р сарын 12-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.

Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл , М.Ивээл нар бичжээ. Тэд америкт киноны найруулагч мэргэжил эзэмшсэн бөгөөд  тэндээ  хэд хэдэн богино хэмжээний кинон дээр ажиллаж байсан туршлагатай аж.

Найруулагч М.Ивээлийг кино уран бүтээлчдийн дунд өссөн гэж болно. Тэрээр багадаа "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Цагаан сүүний домог", "Вансэмбэрүү" зэрэг кинонуудын гол дүрд тоглож байсан юм. "Цэн тогоруу" киноны ерөнхий оператор Э.Түмэннасан бол манайдаа л чансаатайд тооцогддог цөөн хэдэн зураглаачдын нэг. Тэрээр "Хувь тавилангийн ээдрээ" тэргүүтэй олон киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ.

Киноны гол дүрүүдэд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ,АЖ Д.Мэндбаяр,  МУГЖ  Б.Магсаржав нар тоглосон байна. Киноны  ерөнхий продюсераар  МУГЖ  Н.Батцэцэг ажилласан бөгөөд харин зургийн даргаар нь "Үхэж үл болно Чингис хаан" гэх мэт дэлгэцийн томоохон бүтээлүүдэд зургийн дарга хийсэн  Н.Батбилэг , дууны найруулагчаар  М.Болд буюу рок попынхны нэрлэдэгээр "Томоо".нар ажиллажээ. "Цэн тогоруу" кино нэгэн шинэ дуутай болсон бөгөөд үгийг Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн юм. Харин аяыг нь Олон улсын хөгжмийн зохиолчдын шагналт Ш.Өлзийбаяр зохиожээ.

 Дэлгэцнээ, хурц сонин үйл явдлуудаар холбогдсон сэтгэл  хөдлөм    хайрын   түүхийг   үзүүлэхдээ  жинхэнэ монгол  ахуйг сонгон,   зураг авалтаа зуун хувь гар дээрээс авсан байна.  Ингэхдээ залуусын халуухан сексийн хэсгийг ч  залуу найруулагч маань анхны кинондоо багтаажээ.  Ямартай ч  "Жинжиймаа" киноны баг   энэ удаад  агуу хайрын их хүч, итгэл найдвар, ухаарал эгээрэл, харамсал энэрэлийг  үзэгчдэд  бэлэглэх нээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.