Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Сумын залуус” төслийнхөн сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна
Сонгодог уран зохиол

“Сумын залуус” төслийнхөн сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна

Урлаг Урлаг07/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10592298_708650395838671_1839183663_n7080808562014-08-07-12-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сум орон нутагтаа ажиллахаар хүлгийн жолоо залсан “Сумын залуус” төслийн багийнхан өөрсдийн мэдсэн сурсанаа орон нутагтаа хэрэгжүүлэх, үе тэнгийн залуусдаа үлгэр дууриалал болж энэ зуныг зугаатай, орлоготой өнгөрүүлж байгаа юм. Энэхүү төслийг Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” төслийн дэд төсөл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд зуны туршид 10 мянган оюутан залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгосон юм.

Тэгвэл “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийнхан ажил хийж орлогоо нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна сумын залуусаа идэвхижүүлж олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут суманд ажиллаж байгаа “4 бэрх” багийнхан МЗХ-оос 2012 оноос хэрэгжүүлж байгаа “Спирт үү, Спорт уу” аяныг дэмжиж, сурталчилж спортын өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр 3 өдрийн турш өрсөлдсөн байна.

Мөн  хүмүүнлэгийн ажил зохион байгуулж сумын төвөөс алс хөдөө нутагладаг эмээгийнд очиж аргал түлээ, усыг нь ойртуулж, үнээ малыг нь сааж бүтэн 1 өдрийг өнгөрүүлсэн юм. “Гэр бүлийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж сумын залуу гэр бүлүүдэд сургалт, лекцийг зохион байгуулахын зэрэгцээ Хайрын дууны тэмцээн, Хайрын түүхээ ярилцъя, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.