Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ
Нийгэм

Найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ

Урлаг Урлаг07/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
643cs79lm76vn5ta6ii7mhgt78155918552014-08-07-14-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет” гээд дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүдийг найруулан монголын үзэгчдэд толилуулсан билээ.

Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд 2011 онд Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” номоор “Үл таних эмэгтэй” киног хийсэн нь үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болсон билээ. “Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав” хэмээх өмнөтгөлтэй уг кинонд “Драмын дөрөв” гар бие оролцон гол дүрд жүжигчин  С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, О.Долгор, Г.Отгонцэцэг нар тоглосон юм. Тухайн үед “Үл таних эмэгтэй”-тэй хүн бүр танилцахыг хүсэн театруудад киноны тасалбарын эрэлт өсөн шагийн үнээр ч хамаагүй үзэхсэн хэмээн хүн бүр л яаран хошуурч байсан юм.  Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгорыг найруулагч Н.Наранбаатар  олны танил болгосноор тэрбээр дэлгэцийн олон бүтээлд уригдан тоглож, телевизийн рекламыг чимэх болсон юм.

Харин найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн бүтээл бол 2013 онд хийсэн “Зүүдэнд оромгүй явдал” уянгын, инээдмийн кино байлаа. Ихэр залуусын тухай зүүдэнд ч оромгүй явдлын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг, Т.Баатархүү, Б.Навчаа, Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр, Н.Манлай нар тоглосон юм.

Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” үзэгчдийг инээлгэж, гуниглуулж, ухааруулсан. Энэхүү киног үзэгчид шинэлэг өнгө аяс үнэртүүлсэн бүтээл болж чаджээ хэмээн өндрөөр үнэлсэн. Уг киноны онцлог нь Монголд анх удаа дэлгэцийн бүтээлд зургаан настай бяцхан ихрүүдээс эхлээд 75 настай гурван ихэр гээд  монголын хамгийн олон ихрүүд тоглосон кино юм.

Тэгвэл найруулагч Н.Наранбаатар энэ зун гурав дахь дэлгэцийн бүтээлдээ орж байгаагаа фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр хоёр жил гаран бодсон зохиолоороо энэ сарын 15-нд кино зураг авалтаа эхлүүлэхээр болсон байна. Түүний шинэхэн дэлгэцийн бүтээл гурван үеийн хайр сэтгэлийн тухай өгүүлэх юм гэнэ. Тэрбээр одоогоор киноныхоо нэр, гол дүрүүдээ хараахан нийтэд дэлгээгүй байгаа ч түүний сонголт үргэлж үзэгчдийг гайхшруулсаар ирсэн. Тиймдээ ч найруулагч Н.Наранбаатарын бүтээл бүхэн өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц хэллэг, өгүүлэмжтэй байдаг учраас энэ удаагийн давалгааг нь хэрхэн давалгаалахыг хүлээх л үлдлээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.