Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ
Оддын амьдрал

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

Урлаг Урлаг22/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нэгт багтдаг Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээлэл өнгөрсөн жилээс цахим сүлжээнд цацагдсан. Үүнээс хойш түүнтэй хамтран ажилладаг зарим брэндүүд гэрээгээ цуцалж эхэлсэн юм. Харин жүжигчний агентлагаас ч, өөрөө ч тэр хэвлэлийн хурал, мэдэгдлүүдийг хийж дээрх мэдээллийг няцаасаар ирсэн.

Түүнээс хойш цагдаагийн байгууллага уг мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. Үр дүнд цахим сүлжээнд цацагдсан нотлох баримт гэх зураг, зурвас, мэдээллүүдийг хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн буюу хуурамчаар үйлдсэнийг тогтоосон гэж Сөүлийн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Энэ мэдээллийг анх нийтэд ил болгосон “HoverLab” ютүб сувгийн контент бүтээгчийг баривчлах хүсэлт гаргаад байгаа аж. Сэжигтэн нь жүжигчин залууг насанд хүрээгүй хүнтэй үерхэж байгаагүйг мэдсээр байж нэр төрд нь халдах зорилгоор уг хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа баривчлах хүсэлтэд тайлбарлажээ.

Эргэн сануулахад, Ким Су Хёныг 2025 оны хоёрдугаар сард нас барсан жүжигчин Ким Сэ Ронтой 2015 оноос хойш зургаан жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тухайн үед Ким Сэ Рон жүжигчин 15 настай буюу насанд хүрээгүй байсан бөгөөд энэ мэдээлэл олон хүнийг цочирдуулсан юм.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.