Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Үндэсний хувцасны загварын шоу” өнөөдөр болно
Уртын дуу

“Үндэсний хувцасны загварын шоу” өнөөдөр болно

Урлаг Урлаг08/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
984171_691224127593845_7068230253172885077_n7264536012014-07-28-12-29[www.urlag.mn]5061647832014-08-06-09-26[www.urlag.mn]8724503212014-08-08-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол түмний хийморь бахдал, үндэсний үзлийг сэрээж энэ зуны хамгийн том үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" нэртэйгээр 2014 оны 8-р сарын 8-ний баасан гаригт буюу өнөөдөр “Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор”-ын гадна талбайд 20:00-04:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.. 

Энэхүү шоунд “Торго” салоны өмнөх загварын шоунуудын онцлог, содон, авангард, уран сэтгэмжийн зэрэг 70 гаруй загваруудыг үе үеийн шилдэг, топ моделиуд амилуулах юм байна. Мөн шоунд Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, поп дива С.Наран, “Шанз 3” хамтлаг, уран нугараачид болон урилгаар Английн DJ MAC, DJ Caран тэнд цугласан үзэгчдийг хөглөх нь ээ.

"NOMADIC FASHION SHOW"
ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2014.08.08-ний Баасан гариг   20:00 – 24:00
Хаана: “Чингис Хааны Морьт Хөшөө Цогцолбор”-ын гадаа талбай

Хөтөлбөр:
20:00  Зочид Хүрэлцэн угтах:
Улаан хивсны ёслол  /Лимүзн хаммераар зочид орж ирэх, Нэрийн хуудас бүхий самбарын өмнө зураг авахуулах/

20:50  Зочид суудлаа эзлэх
21:00  Торго Загварын шоу

  1. Бүх монгол Загварууд

Өнөөдрийн байдлаар монгол улсад 20 орчим ястан байгаа бөгөөд тэд угсаа гарал нас, хүйс, улирал уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэн иржээ. Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний бэлэгдэлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын үнэт өв билээ.

  1. Шанз 3 охидын хамтлаг
  2. Шигтгээ Загварууд

18, 19-р зууны үеийн монголын үндэстэн ястангуудын хувцас өмсгөлөөс санаа авч монголчуудын хувцас өмсгөл, эд зүйлст өргөн хэрэглэгддэг байгаль ан амьтаны дүрсээс гаралтай үндэсний хээ угалзыг шигтгээ гар хатгамалаар чимэглэж урласан орчин үеийг харуулсан авангард загвар билээ. Монгол ахуй, шашин шүтлэг нүүдэлчдийн онцлог, хувцас өмсгөл, гоёл чимэглэлийг нэг дор багтаасан мөн эрт дээр үеэс уран нарийн хийцээрээ гайхагдаж ирсэн монгол дарханы ур ухааныг харуулахыг зорьсон хийсвэр сэтгэлгээний загварууд юм.

  1. Морин Хуурын Чуулга
  2. Хатад Загварууд

Өнгө загвар гоёл чимэглэлийн уран нарийн хийцээр баялаг, гоо сайханы эрмэлзлэл сайн сайхан бүхнийг бэлэгдэж өөртөө шингээсэн хатад эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн онцлох шинжүүдийн орчин үеийн оёдол чимэглэлийн арга барилтай хослуулсан загварын цуглуулга.

Энэ загварт тухайн үеийн хувцас загварт ихээр ашиглаж байсан ширэх, зээг дарах, хонин холбоо, зүү ороох гэх мэт уламжлалт оёдолын технологыг оруулж ирсэн өгсөн ба 18, 19-р зууны үеийн монгол хатадын хувцас гоёл чимэглэлээс санаа авч үндэсний хээ угалзаар чимэглэн урлаж монгол эмэгтэйн гоо үзэмж, донж төрхийг тодотгон харуулсан уран сэтгэмжит загвар юм.

  1. Поп дива дуучин С.Наран
  2. Эзэнт гүрэн Загварууд

Монголын түүхэнд монгол хатад бүсгүйчүүд жад сэлэм агсан их цэргийг удирдан дайн тулаанд орж улс үндэстэнээ нэгтгэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмэрээ оруулж явсан тохиолдол цөөнгүй байдаг. Дундад зууны үеийн монголын эзэнт гүрний үеийн хатадын хурц ухаан, баатар эрсийн эр зоригийг илтгэсэн археологийн олдворууд, судалгаан дээр үндэслэгдсэн загварууд.

  1. Морин Хуурын чуулга  
  2. Монгол баатар Загварууд

13-р зууны үеийн монголын эзэнт гүрний сүр хүч баатарлаг монгол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дүрийг тодотгон харуулахыг зорьсон загварууд болно.

  1. Төрийн соёрхолт Дуучин Д.Болд
  2.  Эзэнт гүрний хатад Загварууд

18-19-р зууны монгол хатан хүний хувцас өмгөлийн силувет дээр тулгуурлан торго, тор, капрон, үс, шигтгээ гэх мэт материал ашиглан орчоин үеийн загварын чиг хандлагыг тусган, монгол эмэгтэй хүний нарийн мэдрэмж, алсын хараа ур ухааныг магтан дуулсан уран сэтгэмжийн загварууд.

Төгсгөл 3: Дундад зууны буюу сэргэн мандаж байсан монголын эзэнт гүрний үеийн монгол хатадын үс засалт, малгай, хувцас өмсгөлөөс санаа авсан ба монголчууд эртнээс хөх мөнх тэнгэрээ шүтэн дээдэлж тэнгэртэйгээ холбогдож улмаар тэнгэрээсээ мэдээлэл авдаг байсан гэсэн шүтлэгийг харуулсан уран сэтгэмжийн загварууд.

  1. Уран Нугаралт
  2. 23:00-04:00  DJ  MAC, DJ Caран болон шилдэг DJ нар.

"NOMADIC FASHION SHOW"-ны тасалбарыг "Баянгол" зочид буудлын ресефшнээс худалдан авах боломжтой бөгөөд үнэ: Энгийн 80,000Т / VIP 180,000

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 328960,94011900 лавлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.