Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цонхон дээр суусан ялаа” цомгийн нээлтэнд зориулж амьд тоглолт хийнэ
Нийгэм

“Цонхон дээр суусан ялаа” цомгийн нээлтэнд зориулж амьд тоглолт хийнэ

Урлаг Урлаг08/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20teb5n822dlsnovs6ithr6bmo7951203512014-08-08-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилсан "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил 2013 оны аравдугаар сараас эхлэсэн билээ. Тэгвэл тус цомгийн ажил саяхан дуусч шинэхэн цомгоо уран бүтээлчид нь өлгийдөн авсан байна. Тэд цомгийнхоо нээлтэд зориулан амьд тоглолтыг зохион байгуулахаар товоо зарлалаа.

"Цонхон дээр суусан ялаа" цомгийн нээлтийн тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр болох юм. Тоглолтонд ирснээр шинэхэн цомгийн дуунуудыг амьдаар сонсох төдийгүй ирсэн зочид "Цонхон дээр суусан ялаа" цомгийг гардан авах нь ээ.

Уг шинэхэн цомгийн санаа болон шүлгийг сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнх бичиж цомгийн хөгжмийг “А Sound”-ын дуучин Ц.Тэмүүлэн, “Нисванис” хамтлагийн соло гитар Хосоо, “UFO”-ын басс гитар Ариунболд,  бөмбөрчин Тулгаа, клавш Анхжаргал нар хамтран зохиосон байна.

Дашрамд дуулгахад, энэхүү цомог маш өндөр өртгөөр бүтсэн бөгөөд хамгийн сүүлчийн мастеринг, миксингийг АНУ-ын “Revolver recording” студид захиалан хийлгэжээ. “Revolver recording” нь Лос Анжелес хотод 30 гаруй жил мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулсаар ирсэн нэр хүндтэй  студи гэнэ. Студийн хамт олон  “Цонхон дээр суусан ялаа” цомгийн өмнө Британийн “Смоуки” хамтлагийн мастеринг хийжээ.

Мөн “Цонхон дээр суусан ялаа” цомог iTunes-ээр дэлхийд нээлтээ хийгээд байгаагаас гадна  дуучин Ц.Тэмүүлэн цомгийн эхний уран бүтээл болох “Анидча” дууны клипийг дэлгэсэн юм.

"Цонхон дээр суусан ялаа" цомгийн нээлтийн амьд тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд хүний тоо заасан гэсэн шүү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.