Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр

Урлаг Урлаг26/05/2026Шинэчлэгдсэн:26/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өөрийн авьяас, ур чадвараараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхийн зэрэгцээ өхөөрдөм, энхрий байдлаараа хайрыг хамгийн их татдаг жүжигчин бол Т.Энэрэл. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

Жүжигчин Т.Энэрэл СУИС-ийг 2010 онд төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглосон. Ингэхдээ театрын анхны дүрээрээ буюу “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байлаа. Б.Дашдаваа агсны ач охин тэрбээр оюутан ахуйдаа “Амилсан хайр”, “Хайрын бэлэг” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлд тоглож, үргэлжлүүлэн МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “Боловсрол” телевизийн “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” олон ангит, мөн “Админ Зэт”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Алтан судал”, “Seasons of love” кинонд ажилласан бол хамгийн сүүлд “Сүрэг”, “Шар гэгээ”, “Танихгүй ах”, “Бидний мэдэх диваажин”, “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны гол дүрийг амилуулсан юм. Харин театрын тайзнаа тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард “Pro” театрын бүтээл, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн гол дүр Дея, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр үзэгчидтэй дахин “уулзаад” буй. Хамгийн сүүлд Т.Энэрэл Александр Володины “Таван үдэш” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрээр тайзнаа гарсан юм.

Өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

15/06/2026

Жесси Жэй Хятадыг анхаарлын төвд оруулав

15/06/2026

BTS-ийн бэлэг 500 мянган вон хүрэв

15/06/2026

MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

15/06/2026

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.