Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв
Оддын амьдрал

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

Урлаг Урлаг28/05/2026Шинэчлэгдсэн:28/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Ким Су Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхаас нь үерхэж байсан гэсэн мэдээллээс үүссэн хэрэг өндөрлөх төлөвтэй боллоо. Сөүл хотын шүүхээс Ким Су Хёныг санаатайгаар гүтгэж, маш олон удаа хуурамч мэдээлэл тараан, нэр хүндийг ноцтой гутаасан “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн блогчин Ким Се Ыйг баривчиллаа. Түүнийг “Хэргийн баримтыг устгах, оргон зайлах магадлалтай” гэж үзжээ.

Энэ явдлын дараа жүжигчин залуугийн харьяалагддаг “Gold Medalist” агентлаг албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Ким Су Хён болон манай компаниас гаргасан гомдлын дагуу хийсэн мөрдлөгөөр Ким Се Ыйгийн гаргасан олон баримт, мэдээлэл худлаа болохыг Цагдаагийн газраас тогтоолоо. Хэвлэлийн бага хурал дээр түүний гаргаж ирсэн “KakaoTalk” дээрх захидал өөр хүнтэй харилцсан бичиг болж таарлаа. Харин талийгаач эмэгтэйн аудио бичлэг нь хиймэл оюун ашиглаж хийсэн хуурамч зүйл байжээ. Шүүх энэ бүх хэргийг ноцтой зүйл гэж үзсэн тул түүнийг баривчиллаа. Бид шүү, Цагдаагийн газарт баярласнаа илэрхийлж байна. Ким Су Хён өнгөрсөн жилийн хэвлэлийн хурал дээр “Би надад итгээч гэж гуйхгүй. Би зөв гэдгээ баталж харуулна” гэж хэлж байсан. Сүүлийн нэг жилийг тэр буруугүй гэдгээ батлах гэж хичээж, зүтгэж өнгөрөөлөө. Үнэн яллаа. Түүнд үнэнч байсан бүх хүнд баярлалаа” гэж бичсэн байлаа.

Хэдий хэрэг түүний талд эргэж байгаа ч Ким Су Хён урлагийн тайзанд эргэн гарахад цаг хугацаа хэрэгтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026

ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

21/08/2026

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.