Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно
Үзвэр

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

Урлаг Урлаг30/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг Төв талбайд зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас зохион байгуулна.

Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэх боломжтой аж. “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулах юм. Хаки нь нийслэл хотын бэлгэ тэмдэг бөгөөд хүүхдийн баярын өдөрлөгт оролцохыг зохион байгуулагчид урилаа.

Харин “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулна. Хүүхдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах юм. Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.

Ташрамд дурдахад, манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа нь энэ юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026
Үзвэр Урлаг

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.