Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Милан хотын захиргаа 19 дүгээр зуунд бүтээгдсэн бухын шигтгэмэл зургийн төмсгийг сэргээн засварлахаар болжээ
Дүрслэх урлаг

Милан хотын захиргаа 19 дүгээр зуунд бүтээгдсэн бухын шигтгэмэл зургийн төмсгийг сэргээн засварлахаар болжээ

Урлаг Урлаг29/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн Милан хотын нэгэн түүхэн барилгын шалан дээр бухын шигтгэмэл зураг байрладаг бөгөөд жуулчдын этгээд уламжлалын улмаас уг бүтээл хэсэгчлэн эвдрээд байгаа юм. Витторио Эмануэл II галерейн шалан дээр байдаг уг бухын төмсгийг өсгийгөөрөө үрвэл Миланд дахин ирнэ гэсэн домог хаанаас ч юм бий болсонтой энэ эвдрэл холбоотой.

Тэгвэл хотын захиргаа уг бүтээлийг сэргээн засварлахаар болжээ. “Миланд зочилсон жуулчдын өсгийд байнга үрэгддэг тул бухын төмсөгний будаг арилж, бяцхан хонхор үүсжээ” гэж хотын захиргааны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тухайн үеийн Италийн нийслэл байсан Турин хотыг төлөөлсөн уг бухын дүрсийг Миланы алдарт Дуомо сүмийн ойролцоох 19 дүгээр зууны үеийн худалдааны төвд байрлуулж байжээ.

Шигтгэмэл зургийг сэргээн засварлах ажлыг энэ чиглэлийн алдартай мэргэжилтэн Жанлука Галли гүйцэтгэхээр болсон байна. Тэрбээр өчигдөр буюу ‘үрэв гарагт бүтээлийн одоогийн нөхцөл байдалтай танилцаж, шалны чулуунаас нь дээж авч, анхны төрх байдлыг харуулсан зургийг үзжээ.

Галли жуулчдын өсгийн үрэлтийг илүү сайн тэсвэрлэдэг болгохын тулд анхны хийц болох шохой, элсний зуурмагийн оронд эпокси давирхай ашиглахаар төлөвлөж буйг ярьсан байна. “Өсгийгөөрөө үрэх нь дурсамжтай үйлдэл байж болох ч урлагийн бүтээлийн хувьд нэлээд хор хөнөөлтэй заншил юм” гэж Галли хэвлэлд ярьжээ.

Бухын дүрсийг хамгийн сүүлд 2017 онд сэргээн засварлаж байсан юм.

Галли бас өөрийн ажлаар бахархаж явдгаа илэрхийлээд “Итали улсад эрэгтэй, эмэгтэй сэргээн засварлагчид маш их хэрэгтэй байгаа тул залуус энэ мэргэжлийг олноор эзэмшээсэй. Үүнийг хүнд хэцүү ажил гэдгийг би мэднэ. Учир нь нэг газраас нөгөө газар руу байнга аялах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ бол Италид маш их нэр хүндтэй ажил юм” гэж хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.