Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ
Оддын амьдрал

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ

Урлаг Урлаг02/06/2026Шинэчлэгдсэн:02/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Британийн поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар өнгөрсөн ням гараг /2026.05.31/-т Лондон хотод хуримлажээ.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дотноссон хос хоёр Лондон хотын Олд Мэрилбоун хотын захиргааны байранд гэрлэлтээ бүртгүүлсэн юм байна. Хуримын даруухан ёслол тэдний гэр бүл, найз нөхдийн цомхон хүрээнд зохион байгуулагджээ.

Дуа Липа өнгөрсөн онд Тернертэй сүй тавьснаа анх “British Vogue” сэтгүүлд мэдээлж байсан юм. “Энэ бол маш их сэтгэл хөдөлгөм үйл явдал. Хамтдаа хөгширч, амьдралыг туулж, үүрд сайн найзууд байх шийдвэр бол үнэхээр онцгой мэдрэмж юм” гэж тэр тухайн үед ярьж байжээ.

Липа, Тернер нар энэ долоо хоногийн сүүлээр Сицили аралд гурван өдөр үргэлжлэх найр наадам зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Одоо 30 настай Дуа Липа бол дэлхийн хамгийн том поп оддын нэг юм. 36 настай Тернер “Fantastic Beasts” кинонд тоглосон дүрээрээ олон улсад анх алдаршсан жүжигчин бөгөөд дараагийн Жэймс Бонд болох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож байгаа.

Тэдний гэрлэлтээ бүртгүүлсэн Олд Мэрилбоун бол олны танил, алдартнуудын гэр бүлийг баталдгаараа танигдсан газар юм. 1969 онд Пол Маккартни, Линда Ийстман нар энд гэрлэж байсан бол 2011 онд Маккартни дараагийн гэргий Нэнси Шевелтэй бас энд гэрлэж байжээ. Энд бас 1981 онд “Битлз”-ийн өөр нэг гишүүн Ринго Стар гэргий Барбаратайгаа гэрлэж, 1996 онд алдартай жүжигчид болох Антонио Бандерас, Мелани Гриффит нар гэрлэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026
Оддын амьдрал Урлаг

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026
Оддын амьдрал Урлаг

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.