Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Э.Соёлбаатар: Инээмсэглэл бэлэглэе /шүлэг/
Утга зохиол

Э.Соёлбаатар: Инээмсэглэл бэлэглэе /шүлэг/

Урлаг Урлаг13/08/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Sky_smile7231353142014-08-13-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бид та бүхэндээ нэгэн уншигчийнхаа илгээсэн, уран бүтээлээс цуврал болгон хүргэж байна. Энэхүү чөлөөт уран бүтээлчийг маань Э.Соёлбаатар гэдэг бөгөөд өөрийн зохиосон шүлэг, эрэгцүүлэмжээ олны хүртээл болгохыг зорьжээ. Энэ удаад та бүхэндээ түүний дотоод ертөнцийн үүд хаалга болсон шүлгийн сангаас сонирхуулъя.

  Инээмсэглэл бэлэглэе

Уйтгартай байлаа гээд чи ухрах хэрэггүй

Урдаас чинь угтаж байгаа жаргалыг төсөөлөмгүй

Тэнхээ дутсан өдөр тэнгэрийн цагаан дагина

Тэмцэн зүтгэж байгаа чамайг олж харна

Итгэл гэдэг өөрөө ид шидийг авчирна

Инээд дүүрэн нүдээ үрчийтэл нь цавчин

Өнөөдрийн тухай толгой сэгсрэн дурсана

Өнөөдрийн уйтгар гуниг удахгүй дуусна

Маргааш ямар өдөр болохыг хэн ч хэлж мэдэхгүй

Мэдээж чиний сэтгэлийг цаг агаар мэдээллэхгүй

Мэдрэл муутай юм шиг чанга инээсэн ч хамаагүй

Мэлхий шиг царай муутай байсан ч ялгаагүй

Бүх л хүн инээхээрээ хөөрхөн харагдана

Бусдын бодлыг тоолгүй гайтай санагдана

Амьдрал гэдэг өөрөө аз жаргалын далай

Амтлаад үзэх хэрэгтэй ганцхан насандаа

Хэн нэгэн чамайг орхиж чи ганцаар үлдсэн үү

Хаа нэгтэй хадгалсан жаргал байдгийг мэдэх үү

Чиний нэртэй дансыг бурхан тэнгэрт нээсэн

Чи цаг нь болохоор түүнээс хүртэж инээмсэглэнэ

Хэн ч чамайг анзаарахгүй мэт ганцаардаж байвал

Хэсэг хугацаанд юу ч бодолгүй зүгээр тайвшир

Нэг л үнэн бий бүх зүйл өөрчлөгдөнө

Надад итгэ нэг л өдөр чи од болж гэрэлтэнэ

Удаах учралт хүн хэн болохыг мэдэхгүй

Чамайг таниагүй нэгнээс болж гутрах хэрэггүй

Удахгүй чиний дэргэд залхтал эргэлдэх

Чамайг ойлгох нэгэн гараад л ирнэ

Үлгэр ингэж эхэлдэг цайзанд нэг гүнж уйлаад

Аврах гэж ирсэн баатар анхны харцаар дурлана

Түүний нүдэнд чи алмааз шиг гялалзана

Тэнгэрийн дагина өмнө нь далавчгүй харагдана

Өнөөдөр чи асгартал уйлж болно

Өөрийнхөө сайхныг гэвч дотроо түгжих хэрэггүй

Онигор хоёр нүдээ жартайтал инээмсэглэ

Олны дунд хөгжилдөж хөнгөн гишиглэ

Оролдлого

Ухаанд багтамгүй, их жаргалыг төсөөлж замд гарлаа

Урагшаа нэг алхтал, ухар гэсэн бичиг байв

Гэвч сэтгэл минь, хүслийн галаар шатаж байлаа

Гэвч сэтгэлд минь, хяслын усыг цацалж байлаа 

Хүрэх оргилоо, мөрөөдөлдөө зурж ахин урагшиллаа

Хүмүүс хүйтэн үг чулуудан, арагш татаж байв 

Гэвч биеийг минь, хүслийн хүч түлхэж байлаа

Гэвч биенд минь, хяслын ачаа хүнддэж байлаа

Даваа бүр өндөрсөж, дотрыг минь тархи тогшлоо 

Дуусгах цаг болжээ гэсэн бодол байв

Оргилд хүрэх аян, дараа энэ цэгээс үргэлжлэнэ

Оролдож ч үзээгүй ухаантнууд хий дэмий л үгүйсгэнэ

  Зүрхний тухай

Тэр бараг надаас дөчин насаар хөгшин юм шиг

Тэр хааяа дайнд яваад ирсэн хүн шиг

Түүнд маш их зүйл үзсэн туршлага бий

Тиймээс түүний хашир занг тоохгүй байж болохгүй

Хэн ч бай тал зассан өнгө аяс таалагдахгүй юм

Хэзээ тэр өөрийгөө чөлөөлөн тайвшрах юм бол

Түүнийг хэрхэн хөөрч догдолдгийг мартаж

Тэр яг л далавчаа тастуулсан шувуу шиг болж

Өмнө нь тэр яг л лаа шиг асаж

Өөрөөсөө өндөр оргилрүү тэмүүлдэг байлаа

Цээжинд бөмбөр нүдэх шиг чимээ

Цагийн зүүтэй уралдан сонсогддог байлаа

Мөрөөдөлдөө шатаж байсан түүнийг 

Мөс шиг хүйтэн салхи унтраасан юм

Үлдсэн өчүүхэн оч нь

Өөрт минь, надад л хүрэлцдэг юм

Хааяа бодол минь түүнийг ятгаж

Хамаг сайхан бүхнийг санал болгоно

Хааяа бодол минь түүнрүү хашгирч

Хоёулаа миний дотор галзуу юм шиг аашилна

Яхир зөрүүд зантай зүрхэнд

Ямар ч үг хэлээд хүрэхгүй юм

Өрөөндөө шигдсэн хөгшин цэрэг шиг

Өдөржин өнгөрсөн дурсамжаар аялах юм….

  Миний ертөнц

Би дэлхий доторх бас нэг дэлхий

Би ертөнц доторх бас нэг ертөнц

Би тэндээ нар мандуулж, жаргааж чадна

Би тэндээ од дүүрэн шөнийг төсөөлж чадна

Энэд байгалд байдаг бүгд бий

Энэд бас өөрийн гэсэн иргэд бий

Энэд зүрх тархи хоёр амьдардаг

Энэд бүгд өөр өөрийн нэртэй

Хайрыг тэд Бурханаа гэж шүтнэ

Хардалтыг тэд Чөтгөр гэж үргээнэ

Гэрлийг тэд Итгэл гэж нэрлэдэг

Харанхуйг тэд Цөхрөл гэж ойлгодог

Тэнгис далай Амьдралтай ижил

Тэнгэр тэнд Сэтгэлтэй адил

Уур бол догшин том хар үүл

Уучлал бол замхарсан жижиг хар үүл

Бороо тайвширсан Нулимс гэсэн үг

Солонго онгойсон Сэтгэл гэсэн үг

Цас бол миний Гэнэн зан

Салхи бол миний Эрч хүч

Үнэнч нэртэй өндөр том Оргилтой

Үзэн ядалт нэртэй унтсан Галт уултай

Бэрхшээл гэх давалгаа эрэг цохино

Тэвчээр гэх өндөр ханаар далан босгоно

Алдаа минь хатуу хад болж ургасан

Амжилт минь урт зам болж зурайсан

Гомдол минь асгарч дуусаад горхи болов

Гуниг минь хааяа сар болж бүлтийнэ

Алсын цаана зорилго, Мөсөн оргил шиг манантана

Алдаан дундуур амжилтын замаар Тархи даяанчлана

Үнэнч том оргилын дээр Зүрх хэдийн гарсан

Үүрд тэнд хадах туган дээр хүний нэр бичиж байна

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.