Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Аз жаргалын шок” киноны уран бүтээлчдийн ээлжит дуулиан
Уртын дуу

“Аз жаргалын шок” киноны уран бүтээлчдийн ээлжит дуулиан

Урлаг Урлаг13/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kino5871056912014-08-13-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өнгөрөгч 2 дугаар сард нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлж байсан кино бол “Fantastic production” болон "F Studio"-ийн хамтран бүтээсэн “АЗ ЖАРГАЛЫН ШОК” нэртэй инээдмийн кино юм. Тэгвэл уг киног бүтээсэн “Fantastic production”-ий авъяаслаг залуучууд дахин нэгэн цоо шинэхэн уран бүтээлээрээ дуулиан тарих гэж байна.

Тодруулбал: “Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо  хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" хэмээх бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо зураг авалтын ажлыг 2 сарын туршид авч дууссан бөгөөд киноныхоо нээлтийг ирэх 9 дүгээр сарын 12-нд хийх гэж байгаа.  Тус бүтээл нь орчин үеийн кино урлагийн чиг хандлага болон адал явдал, хайр дурлал, өс хонзон зэргийг өвөрмөц өнгө төрхтэйгээр харуулахыг зорьсон уран бүтээл юм байна.

"Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа аж.

Харин  уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглож байгаа юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Summer Rhythm” жазз концертод урьж байна

01/06/2025

Олны танил эрхмүүд хүүхэд байхдаа

01/06/2025

Өнөөдөр хүүхдийн баяр

01/06/2025

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.