Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Н.Батцэцэг: 25-тнуудаас шинэ салхи сэвэлзэнэ гэдэгт итгэлтэй байгаа
Дуу хөгжим

Н.Батцэцэг: 25-тнуудаас шинэ салхи сэвэлзэнэ гэдэгт итгэлтэй байгаа

Урлаг Урлаг15/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d91411b5e4cdbe94original2780557502014-08-15-13-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа МУГЖ Нацагийн Батцэцэгийг урьж, цөөн хором ярилцлаа. Гэр бүлээрээ кино урлагт хүчин зүтгэж буй Машбатынхан тун удахгүй шинэ бүтээлээ “өлгийдөхөөр” сэтгэл догдлон хүлээж сууна. Ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр товлоод байгаа “Цэн тогоруу” кино үзэгчдийн хүртээл болохын өмнө товчхон яриа өрнүүлсэн нь энэ.

-Танай гэр бүлийнхэн АНУ-д багагүй хугацаанд ажиллаж, амьдраад эх орондоо ирсэн. Монголдоо ирээд анхны дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Сэтгэгдэл ямар байна?

-Танай сонины уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тиймээ, бид харийн нутагт багагүй хугацаанд ажиллаж, амьдарч байгаад эх орондоо төвхнөөд удаагүй байна. Гэхдээ манай гэр бүлийнхэн эх орондоо очоод дэлгэцийн бүтээл рүү орно гэж эртнээс төлөвлөж байсан юм.

Энэ дагуу ажил явагдаад дууслаа. Тун удахгүй буюу ирэх сарын 12-нд “Цэн тогоруу” киноныхоо нээлтийг хийж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Киногоо нээх өдөр ойртох тусам сэтгэл догдолж, бас бага зэрэг эмээж байна шүү. Ямартай ч үзэгчдийн таашаалд нийцсэн, сайн бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Киноны зохиолыг танай хүүхдүүд бичсэн гэж байсан. Бас таныг ерөнхий продюссерын үүрэг гүйцэтгэсэн гэж “Цэн тогоруу” фэйж хуудаст бичсэн байна?

-“Цэн тогоруу” киног бүтээхийн тулд бид эхлээд сайн зохиолтой байх шаардлагатай байсан. Тиймээс ч зохиол дээрээ маш удаан сууж, ярилцаж, санал бодлоо хэлж, шүүмжлэхдээ шүүмжилж, урамшуулахдаа урамшуулж байв. Хүүхдүүд маань кино зохиолыг хамтарч бичсэн.

Энэ киноны санаа АНУ-д байхад л яригдаж байсан сэдэв. Учир нь бид эх орноосоо хол олон жил хүний нутагт ажиллаж, амьдарсан. Өнгөрсөн хугацаанд эх орон, элгэн садан, нутаг, ус гэж юу болохыг сэтгэл, зүрхээрээ мэдэрч байлаа. Нутаг, усаа санахын зовлон бэрхшээлийг ч энэ хугацаанд үзэж, туулсан.

Мэдээж АНУ-ыг хөгж­лөөр нь Монголтой зүйрлэхийн арга­гүй. Дэлхийн тэргүүлэгч их гүрэн. Гэвч бид талын монголд төрж, өссөн монгол­чууд шүү дээ. АНУ хэчнээн сайхан бай­лаа гээд эх орныг минь гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, хүнд эх орноос нь илүү үнэ, цэнтэй зүйл байхгүй гэдгийг бид АНУ-д амьдрах хугацаандаа илүү мэдэр­сэн.

Тиймээс ч бид монголынхоо аж байдал, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг, хөдөө нутгийн байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн залууст тохиож буй бэрхшээл, тэдний хайр сэтгэл, амьдралын тухай өгүүлсэн кино хийхийг зорьсон хэрэг. Эхний ажил бол зохиол байсан. Зохиол дууссаны дараа уран бүтээлийн багаа бүрдүүлэх нь миний үүрэг болсон. Учир нь би ерөнхий продюссерын үүрэг гүйцэтгэсэн.

Энэ удаад би уран бүтээлийн багаа шинэ, залуу уран бүтээлчдээр бүрдүүлэхийг зорьсон. Тиймээс ч кино группт багтсан нийт уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь 25 орчим насны залуус. Киноны гол дүрийг бүтээсэн Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу жүжигчид тоглосон. Киноны дууг П.Идэржавхлан гэж мөн л залуу дуучин дуулсан.

-“Жинжиймаа” киноны баг үзүүлж байна гэж постерт бичигдсэн байсан. Ерөнхийдөө Н.Батцэцэгийн  кино уянгын талдаа байдаг гэж хүмүүс ярих юм билээ?

-Энэ удаагийн уран бүтээл урьд, өмнөх кинонуудаас эрс өөр болсон гэж хэлэх байна. Өмнө нь Машбат зохиолыг нь бичээд, найруулдаг байсан. Харин энэ удаад хөвгүүд маань сурсан, мэдсэн зүйлдээ тулгуурлан хамтран ажиллалаа. Өөрөөр хэлбэл, 25-тнуудын уураг, тархиар бүтсэн киноноос арай өөр салхи сэвэлзэх болов уу гэж бодож байна. Анхнаасаа надад тийм хүлээлт ч байсан. Учир нь кино багийнхны 80 гаруй хувь нь залуус. 25-тнуудаас шинэ салхи сэвэлзэнэ гэдэгт үзэгчид төдийгүй бид ч гэсэн итгэж байгаа.







Х.Жаргал

Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.