Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Б.Хулан МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа
Оддын амьдрал

Жүжигчин Б.Хулан МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа

Урлаг Урлаг16/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM06039575701332014-08-16-11-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  14 настайдаа Монголын анхны фото мисс болж, "Х Түц" продакшны жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин Б.Хуланг уншигч та бүхний эчнээ танил болсон. Дунд ангиасаа л  жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэдэг. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн. 1997 онд анх эгчтэйгээ"Үнсгэлжин"-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан.

Долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд улам ихээр татагдаж жүжигчин  мэргэжлийг сонгосон аж. Сургуулиа 2006 онд төгсөөд л “Х Түц” хамтлагт жүжигчнээр ажиллаж эхэлсэн.

Тэрбээр "Ийм нэгэн дурлал кино”, “Хориотой жүжиг”-ээрээ олны танил болж урлагийн тогоонд царайлаг, сайхан гэх тодотгол хүртэх бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн өсч яваа залуу жүжигчин. Шинэхэн дэлгэцийн бүтээл болох "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кинонд Сараа гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Түүний тоглосон уг кино өчигдөр Өргөө, Тэнгис кино театруудад нээлтээ хийсэн билээ.

Нээлтийн үеэр жүжигчин Б.Хуланд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаас түүний урлагт хүчин зүтгэж буйг нь өндрөөр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагналаа.

Шинэхэн МУСТА-даа уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Д.Ана

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер нарын 20 жилийн өрсөлдөөн улс төрийн замналаас болж дуусжээ

07/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Ли Кёртис Роб Райнерын хүүхдүүдтэй гэр бүлийн дотно холбоогоо хадгалсаар байгаагаа ярьжээ

07/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

 “Jimmy” кино Жеймс Стюартын дүр төрхийг дуурайсан ч жинхэнэ мөн чанарыг нь нээж чадсангүй

08/11/2026

Роберт Паттинсон “Dior”-ын шинэ анимэйшнд дуу оруулсан нь маргаан дэгдээв

08/11/2026

Билл Скарсгард Жеймс Бондын дүрд нэр дэвшигчдийн тоонд ч багтаагүй гэдгээ ярьжээ

08/11/2026

ФОТО: “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгээс

08/11/2026

“Гэгээ” физикл жүжгийг олон улсын фестивальд амжилттай тоглолоо

08/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.