Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа
Дуу хөгжим

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

Урлаг Урлаг10/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн уран бүтээлч Тэйм Импалагийн “Dracula” дууны “Blackpink” хамтлагийн гишүүн Женнитэй хамтарсан ремикс хувилбар “Billboard Hot 100” жагсаалтын 10 дугаар байрт бичигдэж, шилдэг аравт дахин багтлаа.

“Billboard”-оос зургаадугаар сарын 9-нд танилцуулсан урьдчилсан жагсаалтаар тус бүтээл өмнөх долоо хоногоос дөрвөн байр ахиж, шилдэг 10 дууны тоонд эргэн орсон байна.

“Dracula” дуу анх 2025 оны аравдугаар сард Тэйм Импалагийн бие даасан бүтээл хэлбэрээр цацагдаж байлаа. Харин энэ оны хоёрдугаар сард Женнигийн оролцсон ремикс хувилбар гарснаар богино хэмжээний видео платформууд дээр өргөн тархаж, тус дууны үзэлтийн амжилтыг дахин өсгөжээ.

Тус ремикс өнгөрсөн сард мөн “Hot 100” жагсаалтын 10 дугаар байрт хүрч байсан билээ. Тиймээс Женни “Blackpink” хамтлагаас “Billboard Hot 100” жагсаалтын эхний 10-т багтсан хоёр дахь гишүүн болж байна.

Үүнээс өмнө хамтлагийн Rose “APT” хит дуугаараа “Billboard Hot 100” жагсаалтын гуравдугаар байрт хүрэн хамгийн өндөр амжилтыг тогтоож байв. Женнигийн хувьд энэхүү амжилт нь түүний олон улсын хөгжмийн зах зээл дэх нөлөө, нэр хүнд улам өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026
Дуу хөгжим Урлаг

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дуу хөгжим Урлаг

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.