Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана
Музей

“Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

Урлаг Урлаг16/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн музейн захирал Богуслав Пацек нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уулзалтын үеэр талууд соёлын салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын байгууллага болон иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ музейн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум зохион байгуулах
  • Судлаач, мэргэжлийн ажилтнуудыг харилцан солилцож, туршлага хуваалцах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх
  • Ном, мэдээлэл, судалгааны материал солилцох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжих
  • Хамтарсан төсөл, үзэсгэлэн, сургалт болон боловсролын үйл ажиллагааг хөгжүүлж, хэрэгжүүлэх

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Польшийн музейнүүдийн харилцааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын өвийг судлах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Ташрамд дурдахад, “Чингис хаан” үндэсний музей энэ сарын 15-20-ны өдрүүдэд Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Музей Урлаг

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.