Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран бүтээлийн Чүрэ нэгдэл энэ сарын 24-нд нээлтээ хийнэ
Нийгэм

Уран бүтээлийн Чүрэ нэгдэл энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг20/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
LOGO_CHURE_NEGDEL_copy2574219572014-08-18-17-17[www.urlag.mn]814952272014-08-20-10-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм.

Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн тус нэгдлийнхэн 27 настай, ятгач Чүрэ баатрын дүрийг бүтээлгэж, шүтэх шүтээнээ болгожээ.

Одоогийн байдлаар нийт 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тайз дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж.  Уран бүтээлчдийн хувьд доод тал нь 10 жилийн хугацаанд салбартаа ажилласан хүмүүс нэгдэж чадсан нь тэдний давуу тал юм.

Жишээлбэл, зохиолч, найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, менежер, хөгжмийн зохиолч гээд бүтээл туурвих багт ажиллах бүх мэргэжлийн уран бүтээлчид байгаа юм.

"Чүрэ" нэгдэл уран бүтээлийнхээ албан ёсны нээлтийг энэ сарын 24-ний өдөр хийх гэж байна. Учир нь нэгдлээ албан ёсны хуулийн этгээд болгон ажиллаж эхлүүлэх гэнэ. Мөн нийт гишүүдээ хооронд нь танилцуулах ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилладаг байгууллагууддаа ч талархал илэрхийлэх бодолтой байгаа тухайгаа дуулгалаа.

Түмэн хүсэл, түмэн сэтгэл, түмэн оюун нэгдэн мөнх тэнгэрийн дор гал мэт дүрэлзэх болтугай.

Таныг Урлагийн Тэнгэр Ивээг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.