Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв
Оддын амьдрал

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

Урлаг Урлаг24/06/2026Шинэчлэгдсэн:24/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын эрдэмтэд саяхан шинээр олж илрүүлсэн нэгэн загасны төрөл зүйлээ Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Женнигийн нэрээр нэрлэжээ. Ийнхүү к-попын түүхийг бүтээлцэж буй Женни дахин нэг салбарт нэрээ мөнхлөв. Хар, шар өнгөтэй, хумсны толионоос томгүй хэмжээтэй шинэ төрөл зүйлийн загасыг эрдэмтэд Хятадын гурав дахь том гол болох Сувдан голоос илрүүлжээ.

Тус загасыг “Brachygobius jennie” гэж нэрлэсэн юм. Учир нь уг загасыг олж илрүүлсэн эрдэмтэн Тянь Жянянийн хувьд “Blackpink”-ийн Женни байнгын урам зоригийн эх үүсвэр нь байжээ. Тэрбээр Женнигийн дуунуудыг байнга сонсдог бөгөөд түүний нэрийг загасанд өгсөн нь дуучны эерэг нөлөөллийг онцолж буй хэрэг гэжээ.

Тянь Жянян 2025 оны дөрөвдүгээр сард “Brachygobius jennie” загасыг анх олж илрүүлсэн байна. “Brachygobius jennie” загас дэндүү жижиг хэмжээтэй учир Тянь Жянян тэднийг жараахай гэж бодсон аж. Гэвч тус загасны онцлог шинжүүд нь бүс нутагт огт ажиглагдаагүй, давтагдаагүй тул шинэ төрөл зүйл гэдгийг нь гадарласан байна. Ингээд их сургууль болон лабораторийн хамтрагчидтайгаа “Brachygobius jennie” загасыг нарийвчлан судалж эхэлжээ.

Судалгаа шинжилгээний эцэст “Brachygobius jennie” загасыг төрөл зүйл дундаа, мөн Хятад улсад олдсон хамгийн жижиг хэмжээтэй загас болохыг тогтоосон.

Дашрамд дурдахад, шинжлэх ухаанд нэрээ мөнхөлсөн к-поп од зөвхөн Женнигээр дуусахгүй. Тодруулбал, Тайландын эрдэмтэд 2023 онд нэгэн ховор төрлийн цэцгийг мөн л “Blackpink” хамтлагийн гишүүн Лисагийн нэрээр нэрлэсэн байдаг. Мөн энэ оны эхээр Европын эрдэмтэд Мьянмарт хадгалагдаж байсан 100 сая жилийн настай шавжийг Өмнөд Солонгосын “Stray Kids” хамтлагийн нэрээр нэрлэжээ. Учир нь тус шавжны ер бусын хумстай урд хөл нь “Stray Kids” хамтлагийн өвөрмөц позтой төстэй байсан аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.