Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ
Музей

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

Урлаг Урлаг28/06/2026Шинэчлэгдсэн:28/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс “Уламжлалт болон орчин үеийн танка, шүтээн зургийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт” сэдэвт сургалтыг Улиастайд зохион байгууллаа.

Энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтыг тус музейгээс гадаад хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд “Treasure Caretaking Training” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

Сургалтад Завхан, Ховд, Увс аймгийн төв болон алслагдсан сумдын музей, соёлын төв, орон нутаг судлах танхимуудын 40 орчим мэргэжилтэн, ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар, сүм, хийдийн гадаад, дотоод орчны нөхцөл байдалд үнэлгээ хийх, тэнд хадгалагдаж буй танка, шүтээн зураг болон бусад үнэт дурсгалт зүйлсийн эрсдэлийг гар доорх энгийн хэрэгсэл ашиглан өртөг багатайгаар тодорхойлох, хамгаалах арга барилыг онол, дадлагыг хослуулан заасан байна.

Мөн дадлагын хичээлийг Завхан аймгийн Төгс буянт Жавхлант хийдийн бодит нөхцөлд тулгуурлан зохион байгуулж, оролцогчид соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын арга зүйтэй газар дээр нь танилцсанаараа онцлог болсон тухай зохион байгуулагчид мэдээллээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.