Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНХАУ-ын Соёлын өдрүүдийн нээлт болов
Нийгэм

БНХАУ-ын Соёлын өдрүүдийн нээлт болов

Урлаг Урлаг23/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13e985e959eed8936e37d06bbc3c8ed45de9f48f3871526962014-08-23-12-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Photo

 БНХАУ-ын “Соёлын өдрүүд”-ийн нээлт Хятадын Дунь Хуан мужийн соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэнгээр Монголын уран зургийн галерейд эхэллээ. Уг нээлтийн арга хэмжээнд манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон БНХАУ-ын соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Улмаар Цай У сайд   Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхсон юм. тус музей энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан, гадаад урлагийн сан хөмрөгөөс ХХ зууны дунд үеийн гар урлалын үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан байв.

     Энэхүү музейд Хятадын 270-аад үзмэр хадгалагдаж байдаг бөгөөд байгаль, хот тосгоны дүр төрх, эртний сүм хийд уран барилга, эрэгтэй эмэгтэй залуу хөгшин энгийн ард олныг дүрслэсэн алдарт хятад шаазан, мод ба үйсэн сийлбэр, нэхмэл, хатгамал, өнгөт чулуун болон маажиндсан паалангаар урласан хятад урчуудын урласан сонирхол татсан гар урлалын 40 гаруй  бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

БНХАУ нь нэн эртнээс дүрслэх урлагийн баян түүхтэй бөгөөд дэлхийд хосгүй гайхамшигт бүтээлүүдээр алдартай. Тэдгээр хятад уран гарт, авъяас билигт зураач урчуудын бүтээсэн түүх уламжлалын өөртөө шингээсэн баялаг тансаг ур хийцтэй үзмэрүүдийг анх удаа үзэгч олондоо толилуулж байгаагаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой байв. 

  Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Хятадын цайны ёс, ёслол урлагийн арга хэмжээгээр Хятадын соёлын төвд үргэлжилсэн юм. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал оролцож хоёр орны соёлын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийг ерөөн нээлтийн тууз хайчиллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Түмэн газрын цайны замын түүхэн ховор зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан байв. Түүнчлэн Хятадын мянган жилийн соёлыг шингээсэн цайны соёлын урлагийн үзүүлбэр, урлаг дахь түүний орон зай, мөн чанарыг шингээсэн цогц өдөрлөг болсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.