Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёл урлагийн мэдээллийн төв” албан ёсны нээлтээ хийнэ
Нийгэм

“Соёл урлагийн мэдээллийн төв” албан ёсны нээлтээ хийнэ

Урлаг Урлаг23/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-08-23_1314052360726942014-08-23-12-25[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагуудын шинэ шинэлэг уран бүтээлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр ур чадвартай, чадварлаг хамт олны бэлтгэсэнээр, хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулан уншигч, сонсогч, үзэгч түмэнд хүргэх эрхэм зорилготойгоор “Соёл урлагийн мэдээллийн төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

   Уран бүтээлчдийн тоглолт, шоу арга хэмжээний хэвлэлийн хурал, шинэ уран бүтээлийн нээлт хаалт, уран бүтээлчдийн хурал зөвлөгөөн, уулзалт семинар зэргийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж буй  тус төв нь энэ оны эхнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван уран бүтээлчдийн тоглолтын хэвлэлийн хурал, шоу арга хэмжээ, уулзалт семинарыг зохион байгуулж иржээ. Ийнхүү урлагийнхны мэдээ мэдээллийг нэг цэгээс, нийтэд түргэн шуурхай түгээн ажиллаж буй тус төвийн хамт олон ирэх сард уран бүтээлчдийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөжээ.

   “Соёл урлагийн мэдээллийн төв” нь 100-200 хүний багтаамжтай хурлын их танхим, 30-60 хүний багтаамжтай хурлын бага танхим, 10-30 хүний багтаамжтай VIP танхимууддаа захиалга авч байгаа аж. Үүнд:

  • Тоглолтын хэвлэлийн хурал
  • Шинэ уран бүтээлийн нээлт, хаалт
  • Уран бүтээлчдийн уулзалт семинар
  • Шинэ цомгийн баяр

   зэргийг мэргэжлийн өндөр түвшинд тав тухтай тохилог зориулалтын орчинд, орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжид тулгуурлан зохион байгуулдаг бөгөөд олон улсын чанартай хурал зөвлөгөөн, уулзалт семинарыг зориулалтын Синхрони орчуулгын төхөөрөмж ашиглан зохион байгуулдаг юм. Мөн үйл ажиллагааныхаа фото зураг, видео бичлэгийг зохион байгуулагчдад нь хүлээлгэн өгч ажилладагаараа онцлог ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99047822, 95535200.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.