Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо
Сонгодог урлаг

“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо

Урлаг Урлаг29/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа хүүхэд бүрийг хөгжимд дурлуулах, урлагаар хүмүүжүүлэх хүсэл мөрөөдлөөр 2021 онд Ami’s Piano School-ийг үүсгэн байгуулсан билээ.

Тус сургуулийнхан 2026 оны зургаадугаар сарын 22-нд 5 жилийн ойгоо Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын Фойе тайзнаа олон арван авьяаслаг сурагчдын хөгжил, амжилт,  дурсамжийн хамт тэмдэглэлээ.

“Best of Classical” нэртэй энэхүү тоглолтоор дэлхийн алдарт сонгодог бүтээлүүдийг сурагчид мэргэжлийн хөгжимчидтэй хамтран, утсан хөгжмийн дөрвөлтэй хоршин эгшиглүүлэв. Тоглолтын онцлог нь хүүхэд бүр өөрийн ур чадвар, хөгжимтэйгээ холбогдох мэдрэмжээ тайзан дээр илэрхийлж, хамтын уран бүтээлийн үнэ цэн, хөгжмийн гайхамшгийг мэдрэн, өөрсдийн уран бүтээлийн түүхийг бүтээж буйд оршиж байлаа. Таван жилийн хугацаанд хөгжимөөр дамжуулан олон хүүхдийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, өсөлтийг хамтдаа бүтээсэн тэдний хувьд энэхүү тоглолт нь зөвхөн концерт бус дурсамж, хөгжил, ур чадварын баяр байв.

Гала тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт сурагчид маань ганцаарчилсан уран бүтээлүүдээ толилуулсан бол хоёрдугаар хэсэгт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын мэргэжлийн утсан хөгжмийн дөрвөлтэй хамтран дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох Frédéric Chopin,Claude Debussy Wolfgang Amadeus Mozart, Ludwig van Beethoven, Antonio Vivaldi, Johann Strauss, Б.Шарав, З.Хангал, Д.Лувсаншарав нарын шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэн, хүрэлцэн ирсэн 150 гаруй хүндэт зочдод мартагдашгүй хөгжмийн үдшийг бэлэглэлээ.

Тоглолтын үеэр Ami’s Piano School-ийн багш С.Алимаа, Л.Халиунсүрэн, Л.Баярмаа нар өөр өөрсдийн уран бүтээлээ толилуулан, 5 жилийн ойн баярын мэндчилгээгээ хөгжмөөр дамжуулан хүргэсэн нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн хөтөлбөр байв.

Сонгодог урлагийн боловсролыг дэмжин, ДБЭТ-ын хөгжимчид энэхүү тоглолтод нэгдсэн нь мөн бахархал төрүүлж байлаа.
Утсан хөгжмийн дөрвөл

  • Ц.Мөнхболд – Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, I-р хийл
  • Д.Янжиндулам – Соёлын Тэргүүний Ажилтан, II-р хийл
  • Д.Тамир – Соёлын Тэргүүний Ажилтан, Альт
  • Д.Амар – Соёлын Тэргүүний Ажилтан, виолончель

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сурагч Л.Эрхсаран өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны дэд байрт шалгарчээ

26/06/2026
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

05/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр

29/06/2026

“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо

29/06/2026

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Даншиг наадмын цам харайх ёслолын төгсгөлд сор залав

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.