Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн тухай
Сонгодог уран зохиол

Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн тухай

Урлаг Урлаг26/08/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10262219_872320492783341_3074672854527032950_n6197975092014-08-26-10-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  СИТИ дээд сургуулийн тухай

СИТИ дээд сургууль нь анх 1998 онд байгуулагдаж, 2005 болон 2011 онд анхан, ахисан шатны түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 3 факультет, 8 тэнхимтэйгээр “үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан төлөвшсөн, гоо зүй, ёс суртахууны соёл, өндөр мэргэшил, бүтээлч сэтэлгээтэй, хүнлэг, бие даан ажиллаж, амьдрах чадвар бүхий иргэнийг бэлтгэх” эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Сургуулийнхаа сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг олон улсын шилдэг сайн сургуулиудтай уялдуулах, багш нарын мэргэжлийн түвшин, оюутнуудын сургалт, авъяас чадварыг тогтмол хөгжүүлэх зорилгоор гадаадын их дээд, сургуулиудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ОХУ, Хятад, БНСУ, Франц зэрэг улсуудын их дээд сургууль, боловсролын байгууллагуудтай түншлэн ажиллаж байна.

Еrasmus Mundus Mobility Asia хөтөлбөрийн тухай

EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Комиссоос зохион байгуулдаг Европ, Зүүн Азийн улсуудын их, дээд сургуулиуд  хоорондын дээд боловсролын тэтгэлэгт солилцоог дэмждэг хөтөлбөр юм. Хөтөлбөр нь тэтгэлэгт солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготой. 

EMMA хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллагаар Сити дээд сургууль  сонгогдон, 2013 оны намраас хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсаас гадна хөтөлбөрт Ази тивээс Вьетнам, Камбодж, Лаос, Бирм, Филиппин, Тайланд улсуудын сургуулиуд оролцож байгаа бөгөөд Европын (Румын, Польш, Франц, Португал, Итали, Герман, Голланд) 7 орны түнш сургуулиудтай дээд боловсролын бүх шатны тэтгэлэгт солилцоо, хамтарсан сургалтыг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд 2014-өөс 2017 оны хичээлийн жилд 3 ээлжээр бакалавр, магистр, доктор, докторын дараах шатны суралцагчид болон багшийн солилцоо, сургалтыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн нэгдүгээр ээлжээр Монгол улсын их, дээд сургуулиудаас магистрын зэрэг авсан бөгөөд докторт сурах сонирхолтой хүмүүс Европын 7 орны түнш аль нэг их сургуульд 36 сар хугацаанд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцан, тухайн хүлээн авч буй Европын сургуулиас докторын зэрэг авах боломжтой. Харин хоёрдугаар ээлжээр баклавр, магистр, доктор болон докторын дараах тэтгэлэгт солилцоог, гуравдугаар ээлжээр нэмэлт баклаврын оюутнуудын солилцоог тус тус хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн нэгдүгээр ээлж буюу 2014-2015 оны хичлээлийн жилд эхлэх 36 сарын хугацаатай докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн бүртгэл 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдсан.

Хөтөлбөрийн хоёрдугаар ээлж буюу 2015-2016 оны хичээлийн жилд эхлэх бакалавр, магистр, доктор, докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлэх гэж байна. Хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 10 дугаар сарын 1- ний өдрөөс 11 сарын 15 -ны өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэд энэхүү хоёрдугаар ээлжийн хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Тухайн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй хүмүүс дээрх хаягаар орж бүртгүүлэх хэсэгт бүртгүүлээд шаардлагатай мэдээлэлүүдийг оруулна.

Бүртгүүлсэний дараа тухайн хуудсанд байгаа application form хэсэгт өөрийн бүх мэдээлэлүүдийг оруулж, засварлаж, нэмж, хасах боломжтой бөгөөд view application хэсгээс зассан мэдээллээ харж болно.

Мөн public mobility offers хэсгээс өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлүүдийг нарийвчлан үзэж болох юм.

Хэрвээ сонирхож буй чиглэлээр хүссэн мэргэжил байхгүй бол my purposed mobility offers хэсэгт ороод өөрийн саналаар тухайн нарийвчилсан чиглэлээр суралцах сонирхолтой тухайгаа оруулан хуудас нээж, түүндээ тодорхойлолт гаргана.

Уг тэтгэлэгт сургалтанд бүртгүүлэгчид сонгон шалгаруулалтанд биеэр очиж оролцохгүй бөгөөд цахим бүртгэлд оруулсан хувийн мэдээлэл нь сонгогдоход чухал нөлөөтэй байх учраас бичиг баримтыг чанартай, үнэн зөв бүрдүүлсэн байх шаардлагатай юм.

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 5 жил Европын аль нэг оронд суралцаж мөн ажиллаагүй байх;
  • Монголын аль нэг их, дээд сургуулиудаас зэрэг авсан байх
  • Өөрийн CV-г боловсруулсан байх
  • Англи хэлний мэдлэгийн түвшин B2-с дээш байх;
  • Өөрийн мэргэжлийн чиглэлээр судалгааны ажлын төлөвлөгөө, хураангуйг боловсруулсан байх;
  • Профессор багшийн тодорхойлсон захидал

Та бүхэнд амжилт хүсье.

Жич: Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүйг 95955182 дугаарын утсаар лавлахаас гадна “СИТИ” дээд сургуулийн Гадаад харилцааны албанд хандах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.