Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Театр

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

Урлаг Урлаг11/09/2026Шинэчлэгдсэн:11/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.

33 дахь удаагийн Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан театрын урлагт оруулсан хувь нэмэр, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, зүрх сэтгэл, амилуулсан дүрүүдийг нь өндрөөр үнэлэн ийн шагнажээ.

Жүжигчин И.Дашнамжил 2020 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсмөгцөө УДЭТ-т ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” түүхэн жүжгийн Бэлгүтэй, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжгийн Цагдаа, Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн Аделаида Ивановна, У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн Бальтазар, Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Аав шоргоолж, Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийн Зөөгч, Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн Алексей Каренин, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Аргун баатар, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран зэрэг дэлхийн сонгодог, орчин үеийн, Монгол жүжгүүдийн дүрд тоглоод буй.

Дэлгэцийн уран бүтээлийн тухайд тэрбээр “Бүлэг” олон ангит кинонд анхлан тоглож байсан бол түүний тоглосон “Гарц” олон ангит кино, “Z zone” аймшгийн кинонд хамгийн сүүлд тоглосон нь үзэгчдэд хүрсэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.