Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаа “Сэтгэлийн чимээ” хөрөг зургийн үзэсгэлэнгээ нээнэ
Сонсох

Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаа “Сэтгэлийн чимээ” хөрөг зургийн үзэсгэлэнгээ нээнэ

Урлаг Урлаг28/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uzesgelen_500x5008308249832014-08-28-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Залуу уран бүтээлч Н.Цэвэлмаагийн “СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Маршал арт галерейд 2014 оны 08.29-09 сарын 09-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Дүрслэх урлагийн түүхэнд уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд суурь уран зураг, реализмын чиглэлийг баримталж уран бүтээлч болсон замналтай байдаг бөгөөд  залуу уран бүтээлч Н.Цэвэлмаа суурь уран зургийг эрхэмлэдэг юм.

2010 онд СУИС-ын Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэснээс хойш дүрслэх урлагийн салбарт хүчээ сорьж яваа уран бүтээлч юм. Аливаа уран бүтээлч өөрийн зургандаа дүрслэгдэх бүхнийг өөрөө үзэхийг эрмэлзэж байдаг. Тийм ч учраас зураач бүсгүй “Балет”-ын урлагийг судлан, хичээллэж шимтсээр түүний бүтээлийн сэдвийн ихэнхи хувийг  “Балет” эзэлдэг бөгөөд гэгээлэг, уян зөөлөн, гоо сайхан зүйлийг илэрхийлэхийг зорьдог.

Хүнд ховорхон заяадаг эл авьяасын уян налархай хэрнээ бас эгзэгтэй хэсэг зураач бүсгүйн бүтээх онгодыг хөглөсөөр  2010 онд “Сонгодог” нэртэй үзэсгэлэн гаргасан бөгөөд энэ удаагийн “Сэтгэлийн чимээ” үзэсгэлэн нь түүний 2 дахь бие даасан үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнд бидний зайлшгүй эзэмших ёстой хөдөлмөрч, уйгагүй, шаргуу зүтгэлийн тухай зураач маань бүтээлч сэтгэлгээгээр хандан уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн 30 орчим хөрөг зургуудаас бүрджээ.
Хөрөг зураг нь сэтгэлгээний баялаг байдлаараа амьдарлын баяр баясгалан, нарийн нандин бүхнийг зураач өөрийнхөөрөө ойлгож хүний зан араншин, бодол, санаа, мэдрэмжийг уг байгаа хүнд  өөрөө хэрхэн хандаж байгаагаа оруулж өгдөг онцлогтой билээ. Тийм ч учраас түүний хөргийн баатрууд мэргэжлээрээ болон ажлын талбартаа тэргүүлэгчид, баялаг туршлагын эзэд байдаг. Чухамхүү тэднээс үлгэр авахыг бүтээлээрээ дамжуулан та бидэнд зөвлөх мэт санагдана мөн охид бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийг шингээсэн уянгын зохиомжууд нь Н.Цэвэлмаагийн зохиосон хайрын тухай шүлгүүд мэт илэрхийлэгджээ.

Оргилуун хүсэл, дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу зураач бүсгүйн бүтээлүүд амьдралыг хичнээн хайрладагийг илтгэхийн хамт, хорвоо ертөнцийг сайн сайхнаар дүүргэхийн тулд хүн бүхэн хувь нэмрээ оруулахыг үзэгч биднээс  уриалж байна. Уран бүтээлч бүсгүйн Дүрслэх урлагийн суурь уран зургийн төлөөх сэтгэлийн чимээг түүний бүтээлүүдээс сонсоцгооё.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 08 сарын 29-ны 17:00 цагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99178247 утаснаас лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.