Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа
Кино

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

Урлаг Урлаг10/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 оны 78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг долдугаар сарын 8-нд албан ёсоор зарлалаа. Энэ жилийн шагналд олон шинэ бүтээл хүч түрэн орж ирсэн бөгөөд инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд телевизийн хоёр домогт жүжигчний өрсөлдөөн онцлох сэдэв болж байна.

Түүнчлэн “The Pitt” драм цуврал нийт 25 номинацид дэвшиж, энэ жилийн хамгийн олон нэр төрөлд нэг дэвшсэн бүтээл болов. “Hacks” инээдмийн цуврал 24 номинацид дэвшиж, инээдмийн төрлийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтуудын нэгийг тогтоосон бол “Widow’s Bay”, “Beef”, “The Diplomat”, “Only Murders in the Building”, “Abbott Elementary”, “Shrinking” зэрэг бүтээлүүд олон төрөлд нэр дэвшжээ.

Энэ жилийн шилдэг жүжигчний шагналын төлөө Зендая, Гэри Олдман, Ноа Уайли, Оскар Айзек, Клэр Дэйнс, Сара Снук, Лиза Кудроу, Квинта Брансон, Мартин Шорт, Кэри Маллиган зэрэг алдартай жүжигчин өрсөлдөх аж.

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 14-нд АНУ-ын Лос Анжелес хотын “Peacock Theater”-т болно. Ёслолыг жүжигчин Маришка Харгитай хөтлөн явуулах бөгөөд NBC телевиз болон “Peacock” платформоор шууд дамжуулна.

Нэр дэвшсэн бүтээлүүдийн жагсаалтыг хүргэе. 

Драмын шилдэг цуврал төрөлд:

  • “The Pitt”
  • “The Diplomat”
  • “Slow Horses”
  • “The Gilded Age”
  • “Paradise”
  • “Euphoria” болон бусад

Инээдмийн шилдэг цуврал төрөлд:

  • “Hacks”
  • “Abbott Elementary”
  • “Only Murders in the Building”
  • “Shrinking”
  • “The Bear”
  • “Widow’s Bay”
  • “Margo’s Got Money Troubles”

Лимитед/Антолиги цуврал төрөлд:

  • “Beef”
  • “All Her Fault”
  • “The Beast in Me”
  • “Love Story: John F. Kennedy Jr. and Carolyn Bessette”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.