Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үлэг гүрвэлийн олворуудыг хүлээн авна
Уртын дуу

Үлэг гүрвэлийн олворуудыг хүлээн авна

Урлаг Урлаг01/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a3eeed14edbbae37b4f2a1b77374be52c20c29e95313663252014-09-01-17-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Photo

АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутагруугаа хөдөллөө. Энэхүү олдворуудыг  хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа билээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг  манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд  манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл  оны 6-р сарын 19-нд гарын үсэг зурсан билээ. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд Туушин ХХК сонгогдсон байна.

             Мөн оны 7-р сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны 8-р сарын 8-нд МҮХАҮТ-аас өгсөн.

            Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийсэн  бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү тээвэрлэлтийг Линкс Ворлдвайд компанид шилжин олдворууд эх нутгийн зүг хөдлөөд байгаа билээ.

  Тус ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах  ажлыг амжилттай гүйцэтгэх тухай хэлэлцсэн юм. Тэд  харилцан мэдээлэл солилцон  дээрх ажлыг саадгүй явуулах бүх талын үйл ажиллагааг хэлэлцэж тохиролцлоо. Үлэг гүрвэлийн олдворууд ирэх сарын сүүлээр эх орондоо ирж олны хүртээл болох ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.