Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ
Утга зохиол

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

Урлаг Урлаг21/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоол хүргэлтийн жолооч нарын өдөр тутмын ажил амьдралд тохиолддог бэрхшээлээс санаа авч бичсэн “Газрын нислэг” ном орчин үеийн Хятадын уран зохиолын эцэг гэгддэг зохиолч Лю Шүний нэрэмжит утга зохиолын шагналыг хүртжээ.

Номыг бичсэн 56 настай Ван Жибин 2019 оноос хойш хоол хүргэлтийн жолоочоор ажиллах болсон хүн юм. Түүний ажлынхаа завсраар цаасны хэсэг дээр бичсэн шүлэг, өгүүллэгүүд сошиал ертөнцөд нэлээд алдаршаад байгаа юм.

“Шалгарснаа мэдээд би маш их сандарч, амьсгал ч авч чадахгүй байсан” гэж Ван долдугаар сарын 15-нд шагналын мэдээ нийтлэгдсэний дараа “Global Times” сонинд ярьжээ.

Лю Шүний шагналыг хэр хэмжээний мөнгө дагалдах нь тодорхойгүй байгаа ч 2014 онд 100,000 юань (14,800 ам.доллар) дагалдаж байсан гэнэ.

Жянсү мужийн уугуул Ван өсвөр насандаа санхүүгийн хүндрэлийн улмаас сургуулиасаа гарч байжээ. Тэрбээр барилгын ажил, хог хаягдал цуглуулах, гудамжинд ном зарах зэрэг янз бүрийн ажил хийсний эцэст хоол хүргэгч болсон юм байна. Гэхдээ тэр унших дуртай хэвээр байсан бөгөөд сүүлийн арав орчим жилийн хугацаанд бичсэн шүлэг, өгүүллэгээ сошиал сүлжээнд нийтэлж байсан гэнэ.

2022 онд түүний бичсэн “Яарч буй хүн” нэртэй шүлэг сошиал орчинд маш их алдаршиж байжээ. Энэ шүлгийг 2019 онд захиалагчийн буруу өгсөн хаягийн улмаас хүргэлтэд олон цаг зарцуулсан үйл явдлаас сэдэвлэсэн юм байна. 2023 онд тэр анхны шүлгийн эмхэтгэлээ “Яарч буй хүн: Хоол хүргэлтийн жолооч” нэрээр хэвлүүлж байжээ.

Хэдийгээр шагнал хүртсэн ч одоогийн ажлаа 60 нас хүртлээ хийх төлөвлөгөөтэй байгаагаа Ван ярьсан байна. “Санхүүгийн хувьд энэ ажил надад амьдралаа залгуулахад шаардлагагүй ч уур амьсгал, эрүүл саруул байлгадаг нь таалагддаг. Би эгэл даруу амьдралд дуртай, шагнал намайг өөрчлөхгүй” гэж тэр ярьжээ.

2024 онд хэвлэгдсэн “Газын нислэг” ном нь Ваны 200 орчим хүргэлтийн ажилтантай хийсэн ярилцлагаас санаа авч бичсэн шүлгүүдээс бүрдсэн юм байна. “Далавчаа дэлгэхийг зөвхөн өндөрт нисэх гэж хэн хэлсэн юм бэ? Газраар ч бас нисэж болдог юм” гэж түүний нэг шүлэгт өгүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026
Утга зохиол Урлаг

Хиймэл оюуны компаниуд хуучин номуудыг “ангуучилж” эхэлжээ

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.