Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй
Хувцас загвар

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

Урлаг Урлаг25/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

55 сая долларын үнэтэй энэхүү алмаазан чимэглэлтэй “Graff”-ын гайхамшигт цагийг дэлхийн хамгийн үнэтэй цаг гэж үздэг.

Энэ нь ягаан, цэнхэр, ногоон, улбар шар, шар зэрэг нийт 110 каратын өнгөт алмазаар хийгдсэн. Байгалийн өнгөт алмаз нь маш ховор бөгөөд үнэ цэнтэй бөгөөд ихэвчлэн цагаан алмаазнаас ч илүү үнэ цэнэтэй байдаг бөгөөд олон өөр өнгөний өвөрмөц хослол нь гайхалтай солонгон эффектийг бий болгодог байна.

Алмазан цагнуудад “Baguette” болон дугуй хэлбэртэй алмазыг ихэвчлэн илүүд үздэг бол “Graff” нь зүрхэн, лийр, маргад, маркиз болон дугуй хэлбэртэй алмаазны холимогийг сонгосон. Үнэхээр өвөрмөц, хосгүй цаг болох “Hallucination” бол цор ганц урлагийн бүтээл юм. Цаг нь очир алмазыг тодотгож харуулах жижигхэн циферблаттай. Бугуйвчийг хаасны дараа энгийн түгжээ нуугдаж, зөвхөн тодорхой очир алмааз дээр даралт үзүүлэхэд л нээгддэг aж.

Энэхүү эмэгтэйчүүдийн цагны ид шидийн нэг хэсэг нь түүний ухаалаг, “үл үзэгдэх” цагаан алтан эрдэнийн чимэглэл нь алмазыг ид шидээр барьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэгт оршино. Энэхүү гайхамшигт цагийг бүтээхэд үнэт чулуу судлаачид, дизайнерууд болон гар урчуудын баг хэдэн мянган цаг зарцуулсан байна.

Энэхүү “Hallucination”-ыг  1938 онд төрсөн Английн үнэт эдлэлийн мэргэжилтэн Лоренс Графф бүтээжээ. Тэрбээр өсвөр насандаа Хаттон Гарденыг дагалдан суралцаж байгаад 1960-аад оны эхээр өөрийн гэсэн компани байгуулжээ.

Тус брэнд одоо дэлхий даяар 50 гаруй дэлгүүртэй гэдгээрээ бахархдаг. “Graff” шар алмаазны нэр хүндийг цагаан алмаазны оронд хямд орлуулагчаас үнэт чулуу болгон өргөжүүлсэн гэж үздэг.

Түүний үйлчлүүлэгчдийн тоонд Опра, Дональд Трамп, Элизабет Тэйлор нар багтдаг. 2013 онд Хатан хаан Элизабетээс OBE одонгоор шагнагдсан “Graff” Их Британийн үнэт эдлэлийн салбарыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Алмазад дуртайгаа харуулсан үнэхээр онцгой зүйлийг бүтээхийг эрмэлзэж, Graff “Hallucination” дээр ажиллаж эхэлсэн.

Энэхүү цорын ганц бүтээл нь хэзээ ч олон нийтэд зарагдаж байгаагүй бөгөөд “Graff Diamonds” компанийг үндэслэгч, тэрбумтан Лоуренс Граффын хувийн цуглуулгад хадгалагддаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026
Хувцас загвар Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.