Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Электро хөгжмийн гайхамшгийг EAMF мэдрүүлнэ
Нийгэм

Электро хөгжмийн гайхамшгийг EAMF мэдрүүлнэ

Урлаг Урлаг03/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29gttchsko4a9u4i7cbeqjrhb_l4586003682014-09-03-17-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2014 оны сүүлчийн задгай шоу, электро хөгжим сонирхогчдын энэ  намрын анхны томоохон цугларалт болох EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxobeat” дуугаар нь сайн таних дуучин Александра Стан оролцох гэж байна. Энэ жил 25 настай залуу дуучны 2011 онд гаргасан “Mr Saxobeat” сингл дэлхий даяар 10 сая гаруй хувиар борлогдож, олон орны чартуудын топ 5-д багтаж байсан билээ.

Наадмын үеэр мөн дэлхийн хэмжээний уран бүтээлчийн галын шоу, эко үзэсгэлэн, үнэ төлбөргүй эко зураг зуруулах зэрэг олон үйл ажиллагаа хүлээж байна.

“Eco Asia Music Festival”-ын зорилго нь соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах явдал юм байна. Наадмын ашгийн тодорхой хувийг цөлжилт явагдаж байгаа газруудад мод тарих аян явуулах, цөлжилтийн улмаас амьжиргаагаа авч явах боломжгүй айл өрхүүдэд туслахад зарцуулах нь ээ. Наадмын нэг тасалбар бүр нэг мод тарихад зориулагдах юм байна.

Задгай шоуны нэгэн чухал зүйл бол гэрэлтүүлэг болон дуугаралт байдаг. Тэгвэл Eco Asia Music Festival-ын дуу болон гэрлийн техникүүдийг БНСУ-аас авчирч байгаа юм байна. Мөн 300 ширхэг лазер гэрэл Төв цэнгэлдэх хүрээлэнг аалзны тор шиг хэрж, томоохон шоуны стандартын дагуу явагдах нь ээ.

Наадмын тасалбарыг Hi-Fi, Orange records, Coffee Bean-ий бүх салбараар болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Мохито коктейл хауст худалдаалж байна. Мөн Easyticket.mn сайтаас захиалж, 1900-1199 дугаараар үнэгүй хүргүүлээрэй.

Электро хөгжмийн гайхамшгийг 9-р сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд мэдэрцгээе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.