Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа
Дуу хөгжим

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

Урлаг Урлаг28/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шведийн алдарт поп хамтлаг “Roxette” Хойд Америкт хийхээр төлөвлөсөн 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцалснаа мэдэгдлээ. Тоглолтыг зохион байгуулагч “Live Nation” компани логистикийн хүндрэл болон аялан тоглолтын зардал эрс өссөнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.

Хамтлагийн албан ёсны мэдэгдэлд “Логистикийн хүндрэл болон аялан тоглолтын зардал асар их нэмэгдсэнтэй холбоотойгоор “Live Nation”-оос Хойд Америкийн аялан тоглолтыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Ирээдүйд та бүхэнтэйгээ дахин уулзана гэж найдаж байна” гэжээ.

“Roxette” хамтлагийн үүсгэн байгуулагч Пер Гессле энэхүү шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд “Лена, хамтлагийнхан бид бүгд маш их сэтгэл дундуур байна. Бид энэ аялан тоглолтыг үнэхээр тэсэн ядан хүлээж байсан. АНУ бол бидний хамгийн том стриминг зах зээл. Энэ шийдвэрийг “Live Nation” өөрсдийн тооцоололд үндэслэн гаргасан байх” хэмээжээ.

Хойд Америкийн тоглолтууд есдүгээр сарын 10-нд Мичиган мужид эхэлж, аравдугаар сарын 9-нд Вашингтон мужид өндөрлөхөөр төлөвлөгдөж байсан бөгөөд Ник Лоу, Тейлор Дэйн нар мөн оролцох байв. Зарагдсан бүх тасалбарын мөнгийг автоматаар буцаан олгох аж.

Энэхүү мэдэгдэл нь “Roxette”-ийн 1990 оны хит дуу “It Must Have Been Love” дуу YouTube-д 1 тэрбум үзэлт давсан баярт мэдээний дараахан гарсан байна. Харин хамтлагийн Европ дахь 40 жилийн ойн аялан тоглолт төлөвлөгөөний дагуу үргэлжлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026
Дуу хөгжим Урлаг

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.