Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно
Өв соёл

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр /2026.07.30/ Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

2026 оны долдугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов.

Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг.

Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм.

“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026
Өв соёл Урлаг

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна

13/10/2026

Энэ намрын жүжгүүд

13/10/2026

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.