Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Наранбаатар найруулагчийн ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ
Нийгэм

Н.Наранбаатар найруулагчийн ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ

Урлаг Урлаг05/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Suulchin_shunu024006485562014-09-05-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн шинэ бүтээл “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны зураг авалт амжилттай үргэлжилж байна. Тэрбээр МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор бүтэж буй тус киноны үйл явдал хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдгийг өгүүлэх юм.

   Бид бие биенээ уучилж, хүндлэж, гэгээн үнэнийг нь олж харсан хайр үхлээс ч аварч чаддагийг харуулах “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны гол дүрд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Билигжаргал, Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Ийнхүү монголын кино урлагтаа тэргүүлэгч "Парамайнд Арт" болон "Тэнгри Консепт", "UB Film Media group" нарын хамтын бүтээл болох энэхүү кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн ажлыг ч шинэлэг байдлаар хийхээр төлөвлөөд байна.

   Энэ дашрамд дуулгахад “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны кино нь мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шилдэг баг, хамт олны бүтээсэн уран бүтээл болж байгаагаараа онцлог бөгөөд ирэх 10 сард нээлтээ хийнэ өөрийн орны үзэгчиддээ хүргэхийн зэрэгцээ олон улсын кино наадмуудад оролцохоор төлөвлөгдөн бүтээгдэж буй ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.