Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ
Кино

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

Урлаг Урлаг31/07/2026Шинэчлэгдсэн:31/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар 70 нас хүрлээ.

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү тэрбээр 1956 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэжээ. Сургуулиа төгсөөд 1978-1997 онд Улсын үүхэд залуучуудын театрт жүжигчин, 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн “Мюзик-Холл” дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл “Зохиомж” дээд сургуульд багшаар ажиллаж буй.

Уран бүтээлийн гараагаа 1976 онд “Хүний амь” киноны Эрдэнийн дүрээр эхэлж, үргэлжлүүлэн “Суварган цэнхэр уулс”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Нарны унага”, “Ирэх хаврын цэцэг”, “Мандах нарны туяа”, “Амьдралын нахиа”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Үхэж үл болно – Чингис хаан”, “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Долоон бурхан харвадаггүй”, “Сүүлчийн шөнө”, “Миний ах атаман”, “Бүү март”, “Түүх мартахүй” зэрэг 80 шахам уран бүтээлийн гол болон туслах дүрд тогложээ. Түүнчлэн мөн тооны тайзны уран бүтээлд тоглосон байдаг.

Ц.Төмарбаатар 1981 онд “Говь Хянганд тулалдсан нь” кинонд Ю.Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа Төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарлаж байв. Тэрбээр 2009 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, 2025 онд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026
Кино Урлаг

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026
Кино Урлаг

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.