Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна
Театр

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

Урлаг Урлаг01/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Америкийн кантри хөгжмийн домогт дуучин Долли Партон өөрийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлэх “Dolly: A True Original Musical” мюзиклийг “Бродвей”-н тайзнаа толилуулахаар болжээ.

Уг бүтээл нь Теннесси мужийн Смоки уулсын энгийн даруухан амьдралаас эхлэн дэлхийн хэмжээний супер од болсон түүний замналыг өгүүлэх бөгөөд “Jolene”, “9 to 5”, “I Will Always Love You” зэрэг алдарт дуунуудын хамт шинээр бичсэн бүтээлүүд ч багтах юм.

Мюзиклийг “Тони”-гийн шагналт найруулагч Бартлетт Шер найруулсан бөгөөд Долли Партон өөрөө зохиолд хамтран ажиллаж, продюсероор нь оролцжээ. Тэрбээр энэхүү бүтээлийг “Олон жилийн мөрөөдөл” бөгөөд “Миний бүх амьдрал яг л нэгэн мюзикл байсан” хэмээн тодорхойлсон байна.

Тус мюзикл өмнө нь Нэшвилл хотод амжилттай тоглогдсон бөгөөд “Бродвей”-н урьдчилсан тоглолтууд 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд эхэлж, албан ёсны нээлт нь 2027 оны нэгдүгээр сарын 19-нд буюу Долли Партоны 81 насны төрсөн өдрөөр болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.