Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Явуулын хөдөлмөрийн бирж 7 буудалд ажиллана
Нийгэм

Явуулын хөдөлмөрийн бирж 7 буудалд ажиллана

Урлаг Урлаг09/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a3773ad3455dfab18e2c9650940193d5_(1)6125118522014-09-09-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд  ажиллана.

Өнгөрсөн хугацаанд явуулын хөдөлмөрийн бирж Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн алслагдсан хороод, автобусны эцсийн буудлууд, оюутны Б хотхон зэрэг газруудаар ажиллаж 650 гаруй ажил хайгч иргэнийг бүртгэж 198 ажил хайгчийн шууд ажлын байранд зуучилж, 107 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ. Мөн намрын ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Намрын ажил- Залуус” төсөлд ажиллаж түр ажлын байраар хангагдах сонирхолтой ажил хайгч, залуучуудыг бүртгэж байгаа юм байна.

Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлж байнгын, цагийн болон түр ажлын байранд үнэ төлбөргүй, шууд зуучлагдахын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.