Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жонни Депп: Холливудад миний зүрх 20 дахин хүчтэй цохилдог
Уртын дуу

Жонни Депп: Холливудад миний зүрх 20 дахин хүчтэй цохилдог

Урлаг Урлаг10/09/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
31d14561aff5b8e9big_500x5005510336912014-09-10-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Жонни Депп: Холливудад миний зүрх 20 дахин хүчтэй цохилдог

Энэ жил 51 настай Холливудын “Галзуу” жүжигчин Жонни Депп “In- terview” сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа бага насны дурсамж, жүжигчин болсон түүхээсээ хуваалцсан байна.

-Таны гадаад байдал ялангуяа галзуу гэмээр төрх хэзээнээс бүрэлдсэн бэ?

 -Би найман нас хүртлээ Кентуккид амьдарсан. Дараа нь Флоридад шилжин ирсэн юм. Тэнд Сицил, Кубын цагаачид олноороо амьдардаг жинхэнэ хэн хүчтэй нь амьдардаг газар. Үргэлжийн тэмцэл дунд, цагаачдын хүүхдүүдтэй өссөн юм. Тэднээс би өмнөд нутгийн аялгаас гадна галзуу занд суралцсан.

-Тэгэхээр Флоридад рок-н-ролл тоглож сурсан байх нь ээ?

-Миний өвөө санваартан хүн учраас үеэлүүд минь сайн мэдээний бүлэгт дуулдаг байлаа. Анх 12 настайдаа үеэлүүдийнхээ бүлэгт цахилгаан гитартай танилцаж билээ. Ээжээсээ удаан гуйсны эцэст 25 ам.доллараар цахилгаан гитар авахуулсан юм. Тэр бол миний хувьд миний хамгийн үнэтэй бэлэг байсан. Би аккордаж суртлаа бараг бүтэн жил өрөөнөөсөө гараагүй. Дараа нь би гараажны нэгэн жижиг хамтлагт тоглож эхэлсэн.

-Хамтлагийнхаа нэрийг санадаг уу?

-Манай хамтлаг анх “Flame” нэртэй байсан. Дараа нь “Kids” болгон нэрээ сольсон. Би хамтлагийнхантайгаа Холливудыг зорьж билээ.

-Холливудтай танилцсан түүхээсээ хуваалцаач?

-Анх ирээд “Gold Coast” гэдэг гей бааранд орсон юм. Түрээслэгчидтэйгээ утсаар ярих шаардлага гараад тохиолдлоор тэр бааранд орсон. Савхин дотуур хувцастай эрчүүд хөлхсөн аймшгийн газар байсан санагдана.

-Холливудад ирсэн залуус байр сууриа олоход хэцүү байдаг. Анх хаана ямар ажил хийсэн бэ?

-Бараа сурталчлагчийн ажил хийж байсан. Тэр үед жүжигчний авьяас минь их тус болсон.

-Өсвөр насны хөвгүүд гадаад үзэмждээ их анхаардаг. Та тэр үед ямар стилиэр хувцаслаж байв?

-Би нэг өнгийн футболк өмсөх дуртай хүү байлаа. Арай том болоод ээжийнхээ малгайтай, хилэн цамцыг нь хулгайлж өмсдөг болсон. Харин платформ гуталтай болохыг мөрөөддөг байсан ч өмсч байгаагүй.

-Та бол ахлах сургуулиа орхисон алдартнуудын нэг. Яагаад орхисон шалтгаанаа хэлж болох уу?

-Ахлах сургуульд гурван жил суралцсан. Би зүгээр л залхсан юм.

-Таныг багш нарын хурлаар хөөгдсөн гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

 -Үнэний хувьтай. Багш нар миний амьдралыг “Хар тамхичин болж шоронгоор төгсөнө” гэж хэлдэг байсан. Гэхдээ би тэдний найдварыг бүрэн хөсөрдүүлсэн дээ.

-Сургуулиа орхиод худалдагч, машин засварчин гээд олон ажил хийсэн байх аа?

 -Би анх бичиг хэргийн дэлгүүрт худалдагчаар ажилд орсон юм. Бараагаа сурталчилж, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцнэ гэдэг амаргүй. Тэндээс л би жүжигчний эрдэмд суралцсан. Харин засварчны тухайд жижигхэн авто сервист механикийн ажилтай байв. Нэг удаа миний зассан машин сервисийн үүдээр ч гарч амжилгүй эвдэрч, ажлаасаа халагдаж билээ.

 -Та үргэлж нүүрэндээ зузаан будалт хийлгэсэн дүр бүтээдэг. Таны арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү? -Сайн жүжигчин хэзээ ч өөрийгөө боддоггүй. Камерын өмнө би аз жаргалыг мэдэрдэг учраас ямар ч дүр бүтээхэд бэлэн байдаг. Киноны шинэ үзэгдэл бүр соло гитар тоглохтой адил мэдрэмж төрүүлдэг.

-Ер нь таныг рок-н-роллоос урваж жүжигчин болоход нөлөөлсөн хүн бий юү?

-Миний найз Николас Кейж. Намайг продюсерээрээ дамжуулан кинонд тоглох санал тавьсан юм.

-Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгоогүй бол?

-Цэцэрлэгч болох байсан.

-Таван насандаа хэнийг биширдэг байв?

 -Америкийн анхны оршин суугч, анчин Даниэл Буны талаар үргэлж бодно. Ерөнхийдөө тэр хүн шиг болохыг мөрөөддөг байсан.

-Холливудад ямар нэгэн шоу хийх боломж тохиовол?

-Үгүй, би Багамын арал дахь гэртээ өдөржин хэвтэхийг илүүд үзэх болно. Холливудад миний зүрх 20 дахин хүчтэй цохилдог.

-Сэтгүүлчид дуртай өнгийг тань үргэлж асуудаг уу?

-Би энэ асуултад дуртайяа хариулдаг. Миний дуртай өнгө бол хар.

 -Таны намтар ном гарсныг уншсан уу?

-Миний тухай ном гарсныг үзээд үнэхээр цочирдсон шүү.

-Та гэртээ ямар амьтан тэжээж байна?

-Тахиа.

-Жонни, та өдөрт хэдэн удаа тамхилдаг вэ?

 -Мянгаас ч илүү байх./инээв/

Х.ЭРДЭНЭЗАЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.