Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Миний ах атаман” УСК-ны нээлт энэ сарын 12-нд болно
Уртын дуу

“Миний ах атаман” УСК-ны нээлт энэ сарын 12-нд болно

Урлаг Урлаг10/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL3146_[800x600]9933012172014091012538738571402014-09-10-13-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо  хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" уран сайхны баг хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тус продакшн өнгөрөгч хоёрдугаар сард “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн киноны нээлтээ хийсэн юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлсэн билээ. 

Энэ сарын 12-ны өдөр буюу баасан гаригт Тэнгис, Өргөө кино театруудад "Миний ах атаман" нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо нээлтийг хийхэд бэлэн болсноо дуулгалаа. 

Киноныхоо зураг авалтын ажлыг хоёр сарын туршид авч дууссан байна. Орчин үеийн кино урлагийн чиг хандлага болон адал явдал, хайр дурлал, өс хонзон зэргийг өвөрмөц өнгө төрхтэйгээр харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид дүгнэлээ. Кино зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллажээ.

"Миний ах атаман" киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон байна. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.