Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Миний ах атаман” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Миний ах атаман” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг12/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2nfenc6mfcig6t137fj88r1f239764245022014-09-12-09-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо  хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны кино 12-ны өдөр буюу өнөөдөр "Тэнгис" кино театрт 14 цагаас, "Өргөө"  кино театрт 17 цагт тус тус нээлтээ хийх гэж байна.

Тус продакшн өнгөрөгч хоёрдугаар сард “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн киноны нээлтээ хийсэн юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлсэн билээ. 

Киноныхоо зураг авалтын ажлыг хоёр сарын туршид авч дууссан байна. Орчин үеийн кино урлагийн чиг хандлага болон адал явдал, хайр дурлал, өс хонзон зэргийг өвөрмөц өнгө төрхтэйгээр харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид дүгнэлээ. Кино зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллажээ.

"Миний ах атаман" киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх,  СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр  МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.