Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Азийн олон улсын Хүүхдийн кино наадам”-ын шалгаруулалт болж өндөрлөлөө
Нийгэм

“Азийн олон улсын Хүүхдийн кино наадам”-ын шалгаруулалт болж өндөрлөлөө

Урлаг Урлаг12/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kino-middle4011244942014-09-12-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Японы Хёого мужид болох "Азийн олон улсын Хүүхдийн кино наадам-2014" наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалт энэ сарын 10-нд болж өндөрлөлөө.  

Жил болгон зохион байгуулагддаг энэхүү наадам нь энэ жил тав дахь удаагаа болж байгаа бөгөөд СУИС-ийн  Радио телевиз, медиа урлагийн сургууль Япон улсын элчин сайдын яамтай хамтран Монгол дахь шалгаруулалтын явуулдаг билээ.

Энэ жилийн кино наадмын бүтээлийн сэдэв нь "Миний мөрөөдөл". 

Тус кино наадамд  ЕБС-ийн 7-12-дугаар ангийн сурагчид оролцох эрхтэй. Сурагчид өөрсдийн бүтээлээ энгийн дүрс бичлэгийн камераар авсан 3 минутанд багтаан бичсэн байх. Мөн зохиогчийн тайлбар үг ашиглахгүй байх, ирүүлэх бүтээл нь урьд өмнө уралдаанд оролцоогүй, олон нийтэд дэлгэгдээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг хангасан байх зэрэг шаардлага тавигдсан байна.

Шаардлага хангасан 17 сурагчийн 9 бүтээл шалгаруултанд тэнцжээ. Шилдгийн шилдэг 3 бүтээл арван нэгдүгээр сарын 29-нд Япон улсын Хёого мужийн Минами-Аважи хотод нээлтээ хийхээр төлөвлөж буй "Азийн хүүхдийн олон улсын кино наадам"-д оролцох эрхтэй боллоо.

Мөн бүтээл нь шалгарсан 9 сурагч Японы улсын Jenesys байгууллагын зардлаар тус улсад болох кино наадамд өөрсдийн бүтээлээ уралдаанд сойх боломжтой болж байгаа ажээ. 

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.