Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»16 Настай гоо бүсгүй 200 саяын титэм цолоо хураалгажээ
Нийгэм

16 Настай гоо бүсгүй 200 саяын титэм цолоо хураалгажээ

Урлаг Урлаг13/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
maymyat-Noe-426x6405041198122014-09-13-13-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

maymyat-Noe  Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүл хотноо”Miss Asia Pacific World-2014” тэмцээн болсон. Тэмцээнд 47 орны гоо бүсгүйчүүд оролцсоноос Мьянмар улсын мисс May Myat Noe түрүүлсэн юм. Гэвч түүнийг бүсгүй шагналын титмээ аван зугатаасан мэдээлэл гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл “Miss Myanmar ” Мэй Аунг Мьянмар улсад хэвлэлийн хурал хийж, сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагчид 16 настай түүний насыг 18 болгон нэмж, нэрийг нь бага зэрэг өөрчлөн тэмцээнд оруулсан гэсэн байна. Мөн тэмцээнд түрүүлсний дараа хөхөө томруулах, бүтэн биеэ өөрчлөх гоо сайхны мэс засал хийлгэхийг шаардан, өөрийн дуулсан дууны цомог гаргахын тулд зохих хүмүүст биеэ үнэлэхийг тулгаж байсан гэжээ. Тиймээс тэрбээр энэ бүхнийг зөвшөөрөхгүйн  тулд титмээ аваад  ээжийнхээ хамт эх орон руугаа зугтсан гэж мэдэгджээ.

 Гэсэн ч тэмцээний зохион байгуулагчид огт түүнийг мэдэгдлийг няцаасан байна. Тодруулбал, Мэй Аунг тэмцээнд оролцох үедээ өгсөн хувийн анкет нь хуурамч болохыг тэмцээн дууссаны дараа мэдсэн гэжээ. Мөн түүнд ямар нэгэн гоо сайхны мэс засал болон биеэ үнэлэхийг шаардсан зүйл байхгүй хэмээн мэдэгдээд тэмцээнд 18 нас хүрсэн бүсгүйчүүд оролцох эрхтэй тул насанд хүрээгүй түүнээс алтан титмийг хураан авч,  мисс гэсэн цомыг цуцалсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: khulangoo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.