Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрдөгч” уран сайхны кино удахгүй танай дэлгэцнээ
Нийгэм

“Мөрдөгч” уран сайхны кино удахгүй танай дэлгэцнээ

Урлаг Урлаг13/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
106449096989472201409131513314621742014-09-13-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гурван найз”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Хайрын эрэлд” зэрэг телевизийн цуврал бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Боловсрол суваг” телевизийн шинэхэн бүтээл үзэгчдийн хүртээл болохоор бэлэн болжээ. 

Тодруулбал, “Мөрдөгч” олон ангит киног Хууль зүйн яамтай хамтран бүтээжээ. Уг кинонд цагдаагийн албан хаагч болон иргэдийн харилцаа, иргэдийн өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдлэг өгөх зорилгоор бүтээсэн аж.

Мөн гэмт хэргийн нууцыг хэрхэн илрүүлж байгааг хүмүүст уйтгартай үзэгчдийн сонирхол татахуйц байдлаар хүргэхийг зорьжээ. Киноны гол дүрд СТА Н.Ялалт, СТА Ч.Болд, СТА Н.Амарсанаа, жүжигчин Н.Мөнхсоёл, Б.Анхбаяр нар тогложээ. Кино зохиолыг Г.Анхбаяр (Аанхаа), Д.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян) нар болон А.Миеэгомбо нар хамтран бичсэн байна. “Мөрдөгч” киноны зураг авалт өнгөрсөн оны 12-р сард эхэлж, бүтэн 6 сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Анги бүртээ өөр өөр хэргийг мөрдөж, нууц гэмт хэргийг учгийг тайлах энэхүү 40 ангит кинонд нийт 570 гаруй жүжигчин оролцон тоглосон гэдгийг дуулгалаа.

Гэмт хэргийг илрүүлэхийн төлөө сэтгэлээ зориулж, ухаанаа уралдуулан ажиллаж байгаа хошууч Дондог, ахмад Батнягт, дэслэгч Гарьд, Гэрэлмаа болон шинжээч мөрдөгч Оюунболд нарын түүхээр энэ салбарыг иргэдэд харуулсан “Мөрдөгч” киног энэ сарын 22-ний өдөр буюу даваа гарагаас эхлэн үдэш бүр 22:10 цагаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой болж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.