1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн Монголы соёл урлагийн ажилтныг энэ жил 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Налайх дүүргийн соёлын ордны захирал С.Баасанхүү Алтангадас одон, Хан-Уул дүүргийн соёлын ордны захирал Б.Минжүүр Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан төдийгүй соёл урлагийн байгууллагаас зураач Т.Түмэн-Өлзий шагнуулав. Мөн жүжигчин Б.Тамир, дуучин Т.Амина нар Соёлын тэргүүний ажилтан болсон юм.
Чингисийн хүрээ цогцолборт зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр уран бичлэгийн уралдаан, шагайн харваа, хөгжөөнт тэмцээн, уран сайхны наадам боллоо. Хэдий цаг агаар сэрүүн байсан ч соёл урлагийн ажилтчид дэврүүн хүсэл сэтгэлээр хөг уяраан энэ өдрийг хөөр баяр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
www.URLAG.mn