Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Мөнх-Өлзий : Жижигхэндээ би, жижигхэн
Утга зохиол

Б.Мөнх-Өлзий : Жижигхэндээ би, жижигхэн

Урлаг Урлаг15/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0082d48c8fb054771c2012644fa27cf83883079692014-09-15-14-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бол уул билээ
Таны дэргэд би элсэн ширхэг ээ…

Хормойноос чинь дээш гарч чадахгүй бядуу элс
Хоёрхон дусалд нороод урсчихдаг чадалгүй элс
Нүдэнд чинь үл анзаарагдам жижигхэн элс
Нүүж чадалгүй чулуунд чинь бүдэрдэг тэнхээгүй элс ээ…
Элс элсдээ, мэндлэхдээ мэнд усны зөрөө өгөмгүй жижигхэн
Хүндлэхдээ хүндлэл, магтаалыг минь сонсмооргүй жижигхэн
Зайнд чинь багтаж чадахаар жижигхэн ч гэлээ
Завсар өгөх шаардлагагүй, харах албагүй дэндүү жижигхэээн…
Жижигхэндээ би дэндүү жижигхэн..
Нарны туяанд сүүдэр минь харагдахгүй жижигхэн
Намрын бороо оровч дуслаас нь хэтрэхгүй жижигхэн
Жижигхэн жижигхэн гэлээ ч би
Тэнгэрт гарах тэнүүн бодолтой жижигхэн
Тэр мөрөөдлөөрөө тэнхээгээрээ үсэрдэг жижигхээн

Хүсэл минь биелнэ ээ
Хүрэх газартаа заавал би очно оо, тэр үед
Нарны туяа хамгийн түрүүнд над дээр туснаа
Намайг тохуурхдаг таныг би дээрээс чинь харна аа…
Тэглээ гээд Уул тань шиг урьдахаа мартахгүй
Тэнгэрт байна аа гэж өөртөө сайрхаж бардамнахгүй
Гараа өгч мэндлэх уул бүхэнтэй, бас элсэн ширхэгтэй
Бахдам сайхнаар угтаж, мишээж мэндчилнэ ээ…

Жижигхэндээ би дэндүү жижигхэн гэвч
Тэнгэр дээрээс Та өөрөө тийм л жижигхээн…*MZ*

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.